Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/Lion-Air-380.jpg

Өнгөрсөн долоо хоногийн Даваа гарагт Индонезийн Lion Air компанийн нисэх онгоц далайд унаж, 189 хүний амь үрэгдсэн талаар бид мэдээллэж байсан билээ.

Тэгвэл тус компанийн өөр нэгэн  нисэх онгоц өчигдөр дахин осолджээ. Тус онгоц нь Суматра арлын Бэнгкулугийн нисэх буудлаас нийслэл Жакарта хот руу хөөрөх гэж байсан бөгөөд онгоц хөөрөх зурвас руу явж байхдаа далавчаараа шон мөргөсөн байна.

Нисэх онгоцны буудлын ажилчид болон аврах багийнхан тухайн үед онгоцд зорчиж байсан 143 зорчигчийг  яаралтай нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ авчээ. Тэднийг сүүлд өөр нисэх онгоцоор Жакарта руу тээвэрлэсэн байна.

Индонезийн зам тээврийн яам ослын шалтгааныг шалгахаар мэргэжилтнүүдийн багийг илгээсэн бол Lion Air компани зорчигчдоос хүлцэл өчжээ.

Харин өмнөх “Lion Air” компанийн “Boeing 737-Max 8” загварын нисэх онгоцны хар хайрцгийг далайн ёроолоос олж, шалгахад тус онгоцны агаарын хурдны заагч гэмтэлтэй ажиллаж байсныг тогтоосон байна. Онгоц ийм гэмтэлтэйгээр нийт дөрвөн нислэг үйлдсэн бөгөөд сүүлийн нислэгээ хийж байгаад сүйрчээ.

Одоогоор ослын шалтгааныг эцэслэн шийдээгүй бөгөөд эцсийн дүгнэлт энэ сарын сүүлээр гарах юм байна.

 

 

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

эх сурвалж: www.traveldailymedia.com

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх