Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/2(21).JPG

Узбекистан улсын Ташкент хотын жүдо бөхийн Гранпри тэмцээн өнөөдөр эхэллээ. Энэ сарын 9-11-ний хооронд үргэлжлэх тус тэмцээнд 47 орны 352 жүдоч зодоглож хүч үзэх юм. Манай улсаас энэхүү тэмцээнд  эрэгтэй 60 кг-д Д.Амартүвшин, Г.Болдбаатар, 66 кг-д Д.Алтансүх, Д.Төмөрхүлэг, 73 кг-ийн жинд С.Чинзориг, 81 кг-д Н.Дагвасүрэн, +100 кг-д Б.Тэмүүлэн, эмэгтэйчүүдийн 52 кг-д Б.Хорлоодой, Г.Ганцэцэг, 63 кг-д Б.Мөнгөнчимэг, Б.Ганхайч, 78 кг-д Ш.Сэржмядаг гэсэн 11 жүдоч хүч үзэхээр болжээ.

Дашрамд дуулгахад, Арабын нэгдсэн Эмират улсаас Монголын гурван жүдочийг өөрийн орны нэр дээр барилдуулах санал ирсэн. Тэд Г.Отгонцэцэгийн адил лигонер жүдоч болно гэсэн мэдээлэл нэгэн үе зарим хэвлэлээр тарсан. Тэгвэл өнгөрсөн оны Токиогийн Их дуулгаас хойш олон улсад өрсөлдөөгүй Д.Төмөрхүлэг, Н.Дагвасүрэн, Б.Тэмүүлэн нар эх орноо төлөөлөн Ташкентын дэвжээнд гарах юм байна.  

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх