Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/5be29bcad5da6.jpeg

АНУ-ын завсрын сонгуульд ардчилсан намын гишүүн, 29 настай Александриа Окасио-Кортес АНУ-ын Конгрессын хамгийн залуу эмэгтэй гишүүн болжээ. Түнийг Конгрессын Төлөөлөгчдийн танхимын сонгуульд Бүгд Найрамдах намын гишүүн Энтони Паппасыг ялах төлөвтэй байгааг телевизийн “Fox News” болон “CNN” суваг урьдчилан таамаглаж байсан юм.

Тэрээр Нью-Йорк хотын Бронкс дүүргээс нэр дэвшсэн бөгөөд АНУ-ын бүх иргэнд эрүүл мэндийн даатгалын тогтолцоог хүртээмжтэй болгох, мөн их, дээд сургуульд элсэн ороход үнэ төлбөргүй бэлтгэх бодлогыг, АНУ-ын Цагаачлал болон гаалийн хяналтын албыг татан буулгахыг дэмждэг нэгэн юм. Окасио-Кортес гаргасан санаачилгаараа АНУ-ын 44 дэх Ерөнхийлөгч Барак Обамагийн дэмжлэгийг авч байсан юм.  

Өмнө нь Конгрессын хамгийн залуу эмэгтэй хууль тогтоогч нь Элиза Стефаник байжээ. Тэрээр 2015 онд 30 настайдаа Нью-Йорк муж улсаас Төлөөлөгчдийн танхимд сонгогдож байсан юм.

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа 

эх сурвалж: www.bbc.com

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх