Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/b6bae6c51436ccc15c62f085c03b00c0_6805.jpg

Ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд 10 дугаар сард Монгол банкнаас 16 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 215 иргэнд, Засгийн газрын эх үүсвэрээс 17.5 тэрбум төгрөгийг 400 иргэнд олгожээ. Монголбанкны банкны эх үүсвэрээр  159.7 тэрбум төгрөг, Засгийн газрын эх үүсвэрээс 77 тэрбум төгрөг нийт 236.7 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 3,578 зээлдэгчид олгосон байна.

ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд тухайн зээлийг Монголбанкнаас Засгийн газарт шилжүүлэх үүрэг хүлээсэн. 2013-2017 онд зээлийн эргэн төлөлтөөс нийт 800 гаруй тэрбум төгрөгийг санхүүжүүлэх нэмэлт эх үүсвэр болгон зах зээлд нийлүүлсэн байна. Энэхүү зээл нь хамгийн сайн эргэн төлөлттэй зээлд хамрагддаг бөгөөд өнгөрсөн оны банкны салбарын нийт зээлийн 12.8 хувийг эзэлжээ. Түүнчлэн банкуудын нийт активын хэмжээ 28.8 их наяд төгрөг болж, ипотекийн зээл 9.7 хувьтай нь тэнцсэн байна.

МОНГОЛБАНК

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх