Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/-16042014-1397636727-190479946-gashuun_suhait.jpg

Мана улс өнгөрсөн онд Гашуун Сухайтын боомтоор 33 сая тонн нүүрс экспортолсны 17 гаруй мянган тонныг нь гаргасан. 2018 оны  эхний есөн сарын байдлаар 23.5 сая тонн нүүрс экспортолсны 14.3 сая тонныг мөн тус  боомтоор гаргажээ. Харин өнгөрсөн жилээс эхлэн хөрш орны хилийн нэвтрэлээс шалтгаалан Гашуун Сухайтын боомтоор гарах нүүрсний экспорт хумигдаж, нүүрстэй машины урт дараалал үүсэх болсон. Тиймээс хоёр орны удирдлагын төвшинд энэ асуудал яригдаж улмаар хилийн нэвтрэлтийг нэмэгдүүлсэн билээ. Одоогоор тус боомтоор өдөрт 1300 гаруй нүүрс тээвэрлэсэн авто машин хил нэвтэрч байна. Өнөөдрийн байдлаар тус боомтын нүүрстэй машины цуваа 100 км байгаа гэж “Гашуунсухайт” авто зам компаниас мэдээллээ. Түүнчлэн: манай улс энэ жил тонн нүүрсний үнийг 80 ам.доллараар тооцож, 42 тонн нүүрс экспортлохоор болсон. Ингэснээр 1.3 тэрбум төгрөгийн  орлого төсөвт суулгахаар төлөвлөгөөтэй байгаа юм.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх