Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/45464912_1970435913016472_8961947702648635392_n.jpg

Монголын анхны тусгай боловсролын сургууль болох 25 дугаар сургуульд “Оюу толгой” ХХК сурагчдын аюулгүй байдлыг бүрэн хангасан цахилгаан шат, тайвшруулагчтай хонх, зориулалтын бариул суурилуулж, алхаж сурахад дэмжлэг үзүүлэх хэрэгсэл, сургалтын хэрэглэгдэхүүн зэрэг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан тусгай эд хэрэгслийг хүлээлгэн өглөө. Оюу толгой компани, 25 дугаар сургууль, Гэрэл гаргагч ТББ-ын залуустай хамтран хэрэгжүүлсэн тохижилтын ажлыг танилцуулж, хүлээлгэн өгөх арга хэмжээндМонгол Улсын Ерөнхийлөгчийн хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Д.Үүрийнтуяа, БСШУСЯ-ны Сургуулийн өмнөх боловсролын бодлогын газрын дарга Г.Дуламжав нар оролцлоо.

    Тусгай боловсрол шаардлагатай хүүхдүүдэд сурч боловсрох таатай орчин нөхцөл бүрдүүлсэн  энэхүү төслийн нийт өртөг нь 140 гаруй сая төгрөг болжээ. 

БСШУСЯ

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх