Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/dream1.jpg

Бага зүүдлэх нь базаахгүй их ядардагийн шинж.

Зүүд бол олон зуун жил, тэр ч байтугай олон мянган жил хүн төрөлхтөний хамгийн шилдэг ухаантнуудын оюун санааг бужигнуулж байгаа тэр зүйл юм. Яаж ч мэрийлээ гэсэн, албан ёсны шинжлэх ухааны тайлбарлаж чадахгүй байгаа зүйл бол зүүд мөнөөс мөн. Зүүд нь бидний ирээдүйг зөгнөдөг гэж олон хүн итгэдэг. Тиймээс эрдэмтэд зүүдний бүх учир битүүлэг асуудлыг тайлбарлахыг эрмэлзэж байгаа нь мэдээж хэдий ч, бас олон зүйлийг ойлгох аргагүй л байна. Гэвч зүүдний тухай хамгийн сонирхолтой хэдэн баримтыг энд зүгээр л дурдая.

10. Хараагүй хүмүүс зүүдэлдэг

Энэ нь ямар нэг шалтгаанаар сүүлд хараагүй болсон хүмүүст хамаарна. Хэрвээ хүн төрөхдөө хардаггүй байсан бол зүүдэлж чаддаггүй, дуу чимээний болон “үнэрийн” зүүд зүүдэлдэг. “Олдмол” хараагүй болсон хүмүүс бусад бүх хүний адил хар-цагаан өнгөөр болон бусад элдэв өнгөөр зүүдэлдэг байна.

9. Хүн өөрийн бүх зүүдний 90 орчим хувийг мартдаг

Маш цөөхөн зүүд санаанд үлддэгийг бүх хүн мэднэ дээ. Зүүдний гуравны нэг нь биш, тал нь биш, бүтэн 90 хувь нь мартагддаг нь ерөөс сонин. Хичнээн сонирхолтой зүүд мартагддагийг төсөөлөн бодоод үзье л дээ. Өөрийнхөө зүүдийг санавал зарим хүн олон зүйл амлах нь лавтай. Харин бусад хүний зүүдийг зүүдэлвэл бүр илүү сонирхолтой байх болно. Мэдрэлийн мэс засал болон нанотехнологи бага зэрэг хөгжихийг л хүлээх үлдэж байна...

8. Бүх хүн зүүдэлдэг

Бид өөр өөр хүн болохоор өөр өөрөөр зүүдэлж таараа. Гэхдээ дээр өгүүлснээр, зүүдний 90 орчим хувь нь мартагддаг. Энэ бол статистикийн дундаж утга, өөрөөр хэлвэл зарим хүн бусдыг бодвол зүүдээ илүү сайн санадаг, гэвч зүүдээ ерөөс санадаггүй заяа нь хаячихсан хүмүүс ч бий. Ийм хүмүүс ерөөс зүүдэлж үзээгүй хэмээн өөрийн найз нөхөд болон танил хүмүүст ярьдаг. Үнэндээ бол тийм биш.

7. Зүүд нь сэтгэл санааны элдэв хямралаас сэргийлдэг

Зүүд нь бидний байнга санаж байдаг болон санаж явдаг хүслийн тусгал юм. Чухамхүү зүүд нь сэтгэл санааны системийг хямрахаас хамгаалахад тусладаг байна. Саявтархан сэтгэл судлаачид нэг туршилт хийж, түүнд оролцсон сайн дурын хүмүүст 8 цаг унтахыг зөвшөөрч, харин яг “зүүдэлдэг” үе болохоор нь тэднийг сэрээж байжээ. Туршилтад оролцогчид хэсэг хугацааны дараа өдрийн цагаар дэмийрч, ямар ч шалтгаангүйгээр цухалдаж, эвгүй байдал гаргаж эхэлсэн байна.

6. зүүдэндээ бид хаа нэгтээ харсан тэр хүмүүсийг л зүүдэлдэг

Тархи шинэ хүмүүсийг “цаанаасаа зохиодоггүй”. Та эргэлзэж байна уу? Үнэндээ хүнд зүүдлэгдсэн тэр хүн өмнө нь өөртэй чинь уулзаж байсныг аль эрт нотолсон юм. Жишээ нь, 35 жилийн өмнө таны өвөөгийн машинд шатахуун өгч байсан хүн 40 настай байхад зүүдлэгдэж болно. Бид амьдралынхаа туршид олон мянган хүнийг хардаг, тэд дараа нь зүүдэнд орж ирдэг.

5. Зарим хүн хар-цагаан өнгөөр зүүдэлдэг

Бүх хүн зүүдэлдэг, гэхдээ барагцаалвал 12 хувь нь хар-цагаан өнгөөр зүүдэлдэг байна. Яагаад ингэдгийг эрдэмтэд хараахан илрүүлж чадаагүй байгаа ч, баримт бол баримт, өнгөтэй зүүд хэзээ ч зүүдлээгүй хүмүүс бас бий.

4. Зүүд бол ер нь зэрэглээ

Бага зэрэг ойлгомжгүй хэлсэн байж магад, гэхдээ зүүд нь тийм хачирхалтай, учир битүүлэг зүйлийн талаар онцгой тодорхой юм хэлэх аргагүй. Зүүд бол бэлгэдлийн өвөрмөц хэл юм. Бидний зүүдэлдэг олонхи зүүд бол сэтгэл хөдлөлийн аль нэг талыг илэрхийлдэг.

3. Нэг сонин баримт байна аа, тамхи татахаа больсон хүмүүс тамхичид юмуу хэзээ ч тамхи татаж байгаагүй тэр хүмүүсийг бодвол хавьгүй илүү хурц өнгөтэй зүүд зүүдэлдэг байна. Тамхи татахаа больсон архаг тамхичид бүр хурц өнгийн зүүд зүүдэлдэг ажээ. Дашрамд тэмдэглэхэд, ийм хүмүүс ердийн зүүдийг бодвол, тамхи татсан үеийн зүүдийг хавьгүй цөөн зүүдэлдэг байна.

2. Гадны хүчин зүйлс бидний зүүдэнд нөлөөлдөг

Үнэхээр гадна авиа, үнэр, шүргэлт, бидний унтаж байгаа өрөөний температур юмуу тэр ч байтугай хатуу дэрийг санагдуулдаг тэр зүйл бидэнд байнга зүүдлэгддэг. Энэ бүгд хүний зүүд, физиологийн үйл явцад ямар нэг байдлаар нөлөөлдгийг харуулж байна.

1.Хүнийг унтаж байхад, түүний бие ямар ч “хөдөлгөөнгүй” болдог

Энэ бол үнэхээр тийм. Бидний тархи нойрон дундах хөдөлгөөний үед өөрөө өөртөө муу юм хийхгүй юмсан гэхдээ биеийн идэвхитэй хөдөлгөөний төвүүдийн үйлдлийг таслахыг мэрийдэг байна.

За одоо, жаахан юм нэмж хэлмээр байна:

-Бид хурхирч байхдаа зүүдэлдэггүй

-Хэрвээ таныг хамгийн хурц өнгөтэй зүүд зүүдэлж байх яг тэр үед сэрээсэн бол, ийм зүүд сайн санагддаг байна. 

Таалагдахгүй байна

3
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[202.9.42.20]

2018-11-09 21:23:20