Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/08dfdd448f-1539333747untitled-1.jpg

Азербайжаны олон улсын банкны тэргүүн асан Жахангир Гажиевагийн гэргий Замир Гажиеваг Лондон хотод баривчлан саатуулжээ. Түүнийг Азербайжаны засаг захиргааны хүсэлтээр Лондоны магистратын шүүх ийнхүү баривчилсан байна. Их Британийн гэмт хэрэгтэй тэмцэх үндэсний агентлаг өмнө нь Гаджиеваед хамаарах 400 мянган фунт буюу 523 мянган ам.доллар бүхий үнэт эдлэлийг хураан авчээ.

Гажиеваг Лондон хотын Harrods” их дэлгүүрт 16 сая фунт буюу 20,7 сая ам.доллар зарцуулсан гэж үзэж байгаа бөгөөд түүний орлогын эх үүсвэрийг олж илрүүлэх хүрээнд ийм арга хэмжээ авсан байна. Түүнчлэн тэд Гажиеваг Лондон хотод  үл хөдлөх хөрөнгө худалдан авахдаа зарцуулсан 22 сая фунт буюу 28,5 сая ам.долларыг хаанаас олсныг олж мэдэхээр ажиллаж байгаа юм байна.

Түүнийг саатуулсан шалтгаан нь Британиас зугтан гарч болзошгүй гэж үзэж байгаа боловч харин өмгөөлөгч нь Замира Хажиеваг Британиас явах ямар ч бодолгүй, хүүхдүүд нь тэнд байдаг учир гэрийн хорионд оруулж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхэд гаргажээ. Түүний энэ хүсэлтийг шүүх хүлээн авч 55 настай Хажиеваг 500 мянган фунт стерлингийн барьцаатайгаар Найтсбриж дэх гэрт нь саатуулахыг зөвшөөрчээ.

Одоогоор түүнийг Азербайжан руу шилжүүлж магадгүй байгаа талаар хэлэлцэж байгаа юм байна.

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

эх сурвалж: tass.com

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх