Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/58ffda5dbb38422791a1262a96404c11.webp

Өмнөд Солонгос улс дэлхий нийтийг  кпоп болон кино урлагаар байлдан дагуулж байгаа билээ. Охид хөвгүүд гэлтгүй хөгшид, залуучууд ч тэднийг өөрсдийн шүтээн болгож үлгэрлэн амьдрахыг хүсдэг. Гэхдээ Солонгос улсад урлагаас гадна өөр авууштай олон зүйл байдаг. Тэдгээрийн нэг нь цэргийн алба. Солонгост төрсөн тэгээд 18 нас хүрсэн ямар ч эрэгтэй өрөөл татанхай л биш бол цэргийн алба заавал хаах ёстой. Хувиарлагдсан ангиасаа шалтгаалж алба хаах  хугацаа нь 21-24 сар байдаг. Харин ослын бэртэл гэмтэлтэй болон эрүүл мэндийн хүндэтгэх шалтгаантай бол дүйцүүлэх алба хаах боломжтой бөгөөд дүйцүүлэн алба хаахад 3 жилийн хугацаатай байдаг. 

Цэргийн албанаас  тамирчин, жүжигчин хэн ч байсан зугтах боломжгүй. 2002 онд Ю Сон Чжун хэмээх модель залуу цэргээс зугтахын тулд Америкийн иргэншил авахад Өмнөд Солонгост түүнийг шоу бизнест оролцорыг нь хориглож байсан удаатай. Жил бүр л  хэд хэдэн олны танил эрчүүд цэрэгт  татагддаг. Фэнүүд нь тэдний өмнөөс харамсан гашууддаг ч шүтээнийхээ эр цэргийн хувцастай гэрэл зургийг харж, сэтгэлээ дэвтээдэг уламжлалтай.

Ирэх жил цэргээс халагдан  фэнүүдийнхээ сэтгэлийг дэвтээж эх орноо хамгаалах эр цэргийн албанд эгэлгүй сэтгэлээр зүтгэж яваа оддыг танилцуулж байна.  

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

эх сурвалж: www.allkpop.com

 

 

Таалагдахгүй байна

2
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх