Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/homie.jpg

Мөрөөдлийн гэрээ тохижуулах санаа хүн бүрт байдаг. Гэхдээ бидний ихэнх нь хэрхэн, хаанаас яаж эхлэхээ мэддэггүй. Мөн томоохон өөрчлөлт хийхээс эмээдэг бол дараах нийтлэл танд туслах болно. 

  ХАНАН САМБАР

Энэ нь гэрээ тохижуулах хямд бөгөөд үзэмжтэй аргуудын нэг юм. Та галын өрөө, хүүхдийн өрөөний ханаа өөрийн хүссэн хэмжээ дүрсээр будах боломжтой бөгөөд шохойгоор хүссэн зүйлээ бичээд арилгачхажболно. Ихэнх эзэгтэй нар хүнсний жагсаалт, тухайн сар, долоо хоногт авах эд зүйлсийн жагсаалтаа бичээд дэлгүүр гарахын өмнө зургийн дараад гардаг энэ нь дараа мартагдахгүй, шаардлагатай зүйлсээ санасан даруйдаа бичих давуу талтай юм. Мөн гэрт тань өнгө нэмнэ. Зөвхөн галын өрөөндөө гэлтгүй унтлагын өрөө, хүүхдийн өрөөнийхөө ханыг самбар болгон хүүхдийнхээ чөлөөт сэтгэхүйг хөгжүүлэхэд тусалжболох юм.

chalkboard.jpg

 

ТОЛЬ

Нэгэн хэвийн хэв маягийг эвдэж гэрээ илүү загварлаг, илүү том зайтай харагдуулахыг хүсэж байвал толь байрлуулж өгөөрэй. Үүдний өрөө гэлтгүй том өрөө, унтлагын өрөөндөө  толь байрлуулж өгснөөр өрөөг илүү том цэлгэр харагдуулах бөгөөд энэ нь сүүлийн үеийн трэнд болж буй чиг хандлага билээ. Та дараах хэлбэрийг туршаад үзээрэй.Толь яагаад заавал дугуй хэлбэртэй байх ёстой гэж? 

 toli.jpg

БУЙДАН

Өрөөндөө буйдангаа тааруул. Emily Henderson-ы дүрэмд зай ихтэй том өрөөнд том, дундаж өрөөнд дундаж, жижиг өрөөнд .. /та мэдсэн байх/  Ийм байх нь илүү цэмцгэр, бусад тавилгатай зохицсон харагддаг бөгөөд буйданг нь хөшигний өнгөтэй хослуулах, ханын цаасны өнгөнөөс ялгаруулах, уусгах гэх мэт буйдангийн өнгийг сонгох олон арга байдаг. Буйдангийн өнгөө хэрхэн сонгох талаар жижигхэн зөвлөгөө хүргэхэд 2017 оны чиг хандлагад урьд урьд жилүүдийн адил ногоон өнгө давамгайлж байгаа бөгөөд та бусад тавилга өрөөний интерьортээ зохицуулан уусгаж сонгоорой. Жишээ нь: Цулгуй өнгийн буйдантай бол элдэв янзын хээтэй дэр, цулгуй шар, хар ногоон, номин ногоон өнгийн дэр байрлуулж өгөх нь илүү сонирхолтой харагддаг.

sofa1.jpg

ЗУРАГ

Мэдээж гэр бүлийн зургаа ханандаа өлгөж болох ч гэрийнхээ хэв маягт тохируулан илүү уран сэтгэмжээр өөр өөр өнгө аяс бүхий зураг өлгөвөл илүү аятайхан харагдана. Мэдээж зураг өлгөх өндөр болон байрлуулах газраа тооцоолж үзэх хэрэгтэй.Доорх зураг шиг янз янзын хэмжээтэй, өөр өөр өнгийн жаазтай зургийг нэгэн хэвийн биш байрлалтай өлгөж болох юм. Энэ арга цулгуй ханан дээр илүү тохиромжтой. 

wall decor.jpg

ХҮҮХДИЙН БУЛАН

Бяцхан үрсдээ тоглох орчинг нь бүрдүүлж өгөөрэй. Өрөөнийхөө нэг буланд майхан босгож өгөн, тоглоом, номыг нь агуулах тавиур хийж өгвөл гэр тань илүү цэгцтэй, хүүхдэд тань ч сайхан байх болно.Дээр дурдсан самбар болгодог будгаар ханын багахан хэсгийг будан өмнө нь ширээ, номын тавиурын байрлуулж болох бөгөөд хүүхдийнхээ онцлогийг шингээн тохижуулж өгөөрэй.

Мэдээж эрэгтэй, эмэгтэй хүүхэд бүр өөр өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой. Охид ихэвчлэн барбитайхүүхэлдэйн кино, Pony, зөөлөн чихмэл тоглоомд дурлаж, ягаан өнгөнд татагддаг бол хөвгүүд машин, супер баатар,  сансрын хөлөг сонирхож, цэнхэр, цайвар ногоон өнгөнд илүү дуртай байдаг байна. Мөн та хүүхдэдээ өөрийнх нь сонирхлоос гадна танин мэдэхүйн ач холбогдолтой ханын цаас нааж, сэтгэхүй хөгжүүлэх тоглоомоор тохижуулж болно. 

KidsRoom corner.jpg

ӨНГӨӨР ТОГЛО

Цулгуй нэг өнгийн ханатай бол өнгөөр тоглож өг. Ногоон өнгө нэмээд илүү тод өнгийн хөшиг эсвэл буйдан байсан ч гэр тань илүү аятайхан харагдана. Гэхдээ тод өнгийн зүйл цөөхөн бүр нэг ширхэг, тэрхэн хэсэг байвал зүгээр шүү. Мөн үүн дээр нэмэн гэртээ ногоон ургамал тарих нь гэрт тань дулаан уур амьсгал, өнгө нэмэхээс гадна агаар цэвэршүүлж, тоосжилт бууруулах олон давуу талтай юм. Тиймээс гэрээ илүү өнгөлөг болгоцгооё.

color.jpg

УГААЛГЫН ӨРӨӨ

Угаалгын өрөөнийхөө хэмжээнээс шалтгаалж өнгөө сонгох нь хамгийн зөв юм. Зай талбай бага угаалгын өрөөтэй бол хэт нүсэр том ванн, тосгуур болон бараан өнгөнөөс татгалзах хэрэгтэй бөгөөд жижиг, том гэлтгүй бүх өрөөнд цайвар өнгө хамгийн зөв сонголт билээ. Доорх зурган дээрх шиг тосгуурынхаа доор эд, зүйлс агуулах шүүгээ хийж байрлуулах нь зай талбай хэмнэх, цэгцтэй харагдах төдийгүй материал болон өнгө хийцээ зөв сонгосон тохиолдолд гайхалтай чамин харагдах болно. Мөн чийгтэй, харанхуй нөхцөлд ургах гэрэл бага шаарддаг ургамлаар угаалгын өрөөгөө тохижуулах нь өрөөний бүгчим агаар, мөөгөнцөр гээд олон асуудлыг шийдэхэд тань туслах төдийгүй сайхан чимэглэл болох болно. 

угаалгын өрөөЭх сурвалж: Teso.mn

Таалагдахгүй байна

3
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[202.126.89.23]

2018-11-09 15:16:20