Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/ikyu-600x338.jpg

Улсын бүртгэлийн багц хууль шинэчлэгдэн  арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжиж эхэлсэн. Тус хууль хэрэгжсэнээр Улсын бүртгэлийн мэдээллийн сангаас иргэн, хуулийн этгээд өөрт холбогдох мэдээлэл, лавлагааг интернэт сүлжээ ашиглан хаанаас ч авах боломж бүрджээ. Ингэснээр иргэд burtgel.mn сайтаар орж дараах 10 төрлийн лавлагаанаас өөрт хэрэгтэйг гэрээсээ, байгаа газраасаа авах боломжтой болсон.

Үүнд:

Цахим үнэмлэхийн лавлагаа

Оршин суугаа хаягийн лавлагаа

Төрсний бүртгэлийн лавлагаа

Гэрлэсний лавлагаа

Гэрлэсэн эсэх лавлагаа

Гэрлэлт цуцлуулсныг бүртгүүлсэн тухай лавлагаа

Хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа

Хуулийн этгээд бүртгэлтэй тухай лавлагаа

Үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа

Үл хөдлөх эд хөрөнгийн дэлгэрэнгүй лавлагаа

Цаашид энэ тоог нэмж иргэдэд шаардлагатай байдаг бүх 29 төрлийн лавлагааг интернэтээр шууд авч болдог болгох юм. 

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх