Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/15416510285be3ba5425a55.jpg

"Очир" төвд амиа алдсан 13 настай охины хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өчигдөр болж, яллагдагч Д.Жавхлан, М.Амарболд нарыг шүүхэд шилжүүллээ. Тэдэнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 10.00 цагт хийхээр товлосон байна. 

 Шүүхийн албан ёсны шийдвэрт, Д.Жавхлан, М.Амарболд нарт холбогдох эрүүгийн хэргийн талаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх яллагдагч Д.Жавхлан, М.Амарболд нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанаар яллагдагч нарын өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийн зарим хэсгийг хангаж, яллагдагч Д.Жавхлан, М.Амарболд нарыг шүүхэд шилжүүлж, тэдэнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 10.00 цагт хийхээр товложээ.

Хэргийг эргэн сануулахад: 2017 оны наймдугаар сарын 22-23нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн XXI хорооны нутаг дэвсгэр “Очир төвийн зочид буудлын өрөөнд 13 настай охин амь насаа алдсан хэрэг гарсан юм. Тухайн үед Баянзүрх дүүргийн XVI хороонд оршин суух 13 настай А гэх охин учир битүүлэг байдлаар амь насаа алдсан хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс шалгасан. Талийгаач охин ээж дээрээ очихоор гэрээсээ гараад явж байхад нь хөрш айлын 18 настай А гэгч тааралдаж гар утсыг нь шүүрч аван зугтаасаар Дарь-Эх , Ганцхудагийн ойролцоо “Очир төв” гэх зочид буудал руу дагуулан орсон гэдэг. 

Харин шүүх шинжилгээний хүрээлэнгээс талийгаач охины үхлийн шалтгааныг   "Их хэмжээний согтууруулах ундаа уусны улмаас хордлогод орсон. Мөн хоолой гүйлсэн булчирхай ходлого зэргээс үүдэн амь насаа алдсан байна гэх дүгнэлт гаргажээ. Мөн талийгаач охин бэлгийн харьцаанд орсон болох нь тогтоогдсон байна" гэжээ. Гэвч  13 настай охиныг хүчирхийлж, амь насыг хөнөөсөн сэжиглэгдэн шалгагдаж байгаа А, Ж нар цагдаа нарт “Талийгаач охинд хүчээр архи уулгаж, согтоосон нь үнэн. Харин хүчирхийлээгүй” хэмээн мэдүүлэг өгч байсан юм.

 

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

Таалагдахгүй байна

9
9

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх