Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/hundetgel-810x500.jpg

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарилгаар Эзэн Чингисийн мэндэлсэн өдрийг албан ёсоор билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн нэгний өдөр болгон тэмдэглэж байхаар болсон. Мөн Их хааны мэндэлсэн өдрийг “Монгол бахархлын өдөр” хэмээн нэрийдэж бүх нийтээр ёслон тэмдэглэж байсугай хэмээн зарлиг буулгаж байсан билээ.

Тиймээс өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн нь билгийн тоолол учир аргын тоололтой нийцүүлэн тэмдэглэхэд “Монгол бахархлын өдөр” нь жил бүр өөр, өөр тохиож байгаа бөгөөд энэ жилийн “Монгол бахархлын өдөр” өнөөдөр тохиож байна.

Их хааны мэндэлсэн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга,  Монгол Улсын Их хурлын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.

Мөн энэхүү хүндэтгэлийн ёслолд “Чингис хаан” одонт эрхмүүд, ёслолын арга хэмжээнд уригдсан хүндэт зочид болон иргэд оролцон хүндэтгэл үзүүлсэн юм.

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх