Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/28424776_1987876204573083_2911201425301217156_o.jpg

Нийслэлд хотод зочид буудал, дэм буудлуудад залуучууд архидан согтуурч, гэмт хэрэг үйлдэх эрсдэл багагүй байдаг. Тиймээс олон нийтийн зүгээс жижиг буудлуудыг хаах хэрэгтэй гэсэн санал санаачлагыг үе үе гаргадаг. Иймээс МХЕГ-аас дэн буудлуудад хэрхэн хяналт тавьдаг талаар МХЕГ-ын  Эрүүл ахуйн халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч М.Мөнхгэрэлээс тодрууллаа.    

Зочид буудлын эрүүл ахуйн хяналтын хуудсыг шинэчилжээ. Хяналт, шалгалтын хуудас нь ямар ач холбогдолтой вэ? 

МХЕГ-аас 2017 онд Зочид буудал амралтын газар,жуулчны баазын  эрүүл ахуйн нөхцөл, шаардлагыг шалгах хяналтын хуудсыг баталсан. Энэ бол зөвхөн зочид буудал, амралтын газар, жуулчны баазыг хянан шалгах хяналтын хуудас юм. Хяналтын хуудас нь хяналт шалгалтын байгууллага, улсын байцаагчийн үйл ажиллагааг нээлттэй, ил тод байлгах зорилготой. Мөн хяналтын хуудсаар дамжуулж хууль тогтоомж, стандартыг аж ахуйн нэгж байгууллагад сурталчлах, хяналтын хуудсыг хяналт шалгалт хийхээс өмнө бизнес эрхлэгчдэд урьдчилан хүргэснээр дотооддоо зөрчлөө илрүүлж засах боломжтой.

Энэ хяналтын хуудсаар яг ямар хяналт тавих юм бэ? 

Хяналтын хуудас нь гадаад орчин барилга байгууламж, эрүүл ахуйн шаардлага, ус хангамж ариутгах,  хатуу шингэн хог хаягдлын менежментэд тавигдах шаардлага, хүний нөөцөд тавигдах шаардлага, лабораторийн шинжилгээ  гэсэн таван хэсэгтэй. Улсын байцаагч хяналтын хуудасны асуултуудын хүрээнд  шалгалт хийхдээ асуулт бүрээр үнэлгээ тавина. Эцэст нь үнэлгээг нэгтгэж тухайн шалгуулагч этгээдийн үйлдвэрлэл, үйлчилгээ нь хууль тогтоомжид заасан шаардлагыг хэрхэн хангаж байгаа, хангаагүйгээс ямар төвшний эрсдэл гарахыг тодорхойлох юм. Хяналтын хуудас нь 34 асуулттай бөгөөд 158 оноогоор дүгнэх юм. Зочид буудлуудын авсан оноогоор буудлуудын эрсдэлийн түвшинг үнэлнэ.

Зочид буудлуудад гардаг нийтлэг зөрчил нь юу вэ. Дэн буудлыг архидалт, садар самуун явдлын гол үүр боллоо гэж шүүмжлэх хүн цөөнгүй байгаа? 

Эрүүл ахуйн тавигдах шаардлагуудын цагаан хэрэглэлийн угаалга ариутгал халдваргүйтгэл дээр зөрчил илэрдэг. Зөрчил илэрсэн бол Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авна. Харин архидалт, садар самуун явдал зэргийг мэргэжлийн хяналт бус хууль хяналтын байгууллагууд шалгаад, хариу арга хэмжээг нь авах ёстой. Мэргэжлийн хяналтын байгууллага тухайн газар иргэдэд үйлчилгээ  үзүүлэхдээ ямар алдаа дутагдал гаргаж байна вэ гэдгийг хянадаг юм. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх