Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/5be2b22486a3c.jpeg

Шүүхийн ерөнхий зөвлөл /ШЕЗ/, Азийн сангийн хамтран зохион байгуулж буй нийслэл дэх "Шүүгчийн ёс зүйн сургалт"-д 209 шүүгчийг хамруулжээ.

Таван өдөр үргэлжилсэн энэхүү сургалтаар шүүгчид ёс зүйн суурь мэдлэгээ гүнзгийрүүлэн, ёс зүйг сахих олон улсын зарчим, стандартын талаарх мэдлэгээ дээшлүүлсэн байна. Мөн сургалтын зарим агуулга нь шүүгчийн хувь хүний хөгжил, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны арга зүйг сайжруулахад чиглэжээ.

Ёс зүйн сургагч багш, Хэнтий аймгийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга, “Шүүгч нар чадвартай байхаас гадна хамгийн түрүүнд ёс зүйтэй байх ёстой. Монгол Улсын хэмжээнд 480 гаруй шүүгч  ажиллаж байна. Тэднийг энэхүү сургалтад хамруулахаар сургагч багш нар 9 бүсэд хуваагдхэн ажилласан. Миний хувьд нийслэл дэх сургалтыг хариуцан ажиллаа. Энэ сарын 1-7-ныг хүртэл 5 ээлжээр дээрх сургалтад 209 шүүгчийг хамрууллаа” гэсэн юм.

Мөн өнгөрөгч сарын 22-30-ны хооронд орон нутгийн 271 шүүгчийг уг сургалтад хамруулжээ. Ийнхүү Монгол Улсын нийт 480 шүүгч ёс зүйн сургалтад бүрэн хамрагдлаа.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх