Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/c71b17bf118e669d88c27091782ac42ca9af792b5c9031ecbf37cc6260298778.jpg

АНУ-ын завсрын сонгуульд ардчилсан намынхан Төлөөлөгчдийн танхимд олонхийн суудал авах нь тодорхой болжээ. Харин Сенатын танхимд бүгд найрамдахчууд олонхийн суудлаа хадгалж чадсан байна. Сонгуулийн дүн эцэслэн гараагүй байгаа ч АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп завсрын сонгуульд Төлөөлөгчдийн танхимд ялалт байгуулсан Ардчилсан намынханд баяр хүргэжээ. Ийнхүү АНУ-ын завсрын сонгуульд сүүлийн найман жилд анх удаа Ардчилсан намынхан Конгрессын доод танхимд олонх болж байгаа юм.

Олон улсын ажиглагчдын дүгнэж байгаагаар энэ удаагийн сонгуульд сонирхолтой үйл явдлууд олон байжээ. Тухайлбал: эмэгтэйчүүд, залуус, испани гаралтай америкчууд Бүгд найрамдах намд илүү их санал өгсөн байна. Мөн хамгийн их эмэгтэй нэр дэвшигчтэй, бэлгийн цөөнх хүмүүсийн оролцоо хамгийн өндөр, олон янзын үндэс угсаатнууд оролцсон маш баялаг сонгууль болсон байна.

АНУ-ын игэд Ерөнхийлөгч Доналд Трампын засгийн газрын үйл ажиллагааг дүгнэх  үйл явдал буюу завсрын сонгууль уржигдар болсон юм. Тус сонгуулиар  Сенатын 100 гишүүний 35-ыг сонгох бөгөөд Төлөөлөгчдийн танхимын 435 гишүүнийг бүхэлд нь шинээр сонгох учиртай.  Түүнчлэн АНУ-ын 50 муж улсын 36 мужийн захирагчийг тодруулж, орон нутгийн сонгууль парламентын сонгууль зэрэг болсон. Сонгуулийн санал хураах хэсгүүд орон нутгийн цагаар өглөөний 6 цагт ажиллаж эхэлсэн бөгөөд орой 18 цагт хаажээ. Санал хураалтыг хаамагц тооллого эхэлсэн байна.

Бэлтгэсэн: Ц.Эрдэнтуяа

эх сурвалж: bbcnews

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх