Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/ac53e1681236380056746c3acd936c75.jpg

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг гурван тэрбум төгрөгөөр байр худалдан авсан гэх мэдээлэл гарч эхэлсэн. Энэ асуудлаар УИХ-ын Ж.Мөнхбат тайлбар хийлээ. 

Тэрээр “УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат гурван тэрбум төгрөгийн байр худалдан авчээ гэсэн мэдээлэл өчигдөр оройны 18.00 цагаас эхэлж хүчтэй явж байна. Миний бие Сүхбаатар дүүргийн I хороо Олимпийн гудамжны 16 дугаар байр 501 тоотыг худалдаж авсан нь үнэн. Уг байрыг худалдан авсан  бүх үйл ажиллагаа нь хууль ёсны  дагуу явагдсан. 2016 оны УИХ-ын сонгуулийн дараа  УИХ-ын бүх гишүүнээс ХОМ-ийг  авдаг. Уг ХОМ-дээ би өөрт байгаа өмчөө бөглөж өгсөн. Тухайн үед манай гэр Зайсангийн  "Сөүл рояль каунти" хотхонд  250 мкв байранд амьдардаг байсан. УИХ-ын гишүүн болохоосоо өмнө энд амьдарч байсан гэж ойлгох хэрэгтэй. Ингээд  автомашины түгжрэлээс болоод нялх хүүхдүүдтэй  учраас  хотын төв рүү байраа сольсон. Ингэхдээ  “Сөүл Рояль Каунти” хотхоны байраа худалдан борлуулсан. Уг мөнгөөр одоо амьдарч байгаа байраа худалдан авсан. 

Хоёрдугаарт, би уран бүтээл хийдэг. Энэ тухайгаа би ХОМ-дээ бөглөсөн. “Долоон бурхан харвадаггүй” , “Бүү март ” зэрэг уран сайхны кино би хийж байсан. Мөн “Зүрхээ чагна” зэрэг уран бүтээлүүдээсээ тодорхой хэмжээний орлого олдог. Өнгөрсөн жил би өөрийн санаачилгаар өөрийн шүлгээс бүтсэн “Монгол тандаа зүтгэе” уран бүтээлийн тоглолтоо хийсэн. Уг тоглолтоос 140 сая төгрөгийн орлого олсон. Энэхүү  орлогоо Монголын ирээдүй болсон 100 оюутны сургалтын төлбөрт хандивлаж байсан. Гэвч өнөөдөр яагаад ийм асуудал гарч ирэв гэдгийг би судалж үзсэн. Өчигдөр УИХ-ын чуулганы хуралдааны үеэр ЖДҮ-ийн асуудалтай холбогдуулж хувь гишүүнийхээ байр суурийг шүүмжлэлтэйгээр илэрхийлсэн.  Үүнтэй холбогдуулж  хууль бусаар  намайг байр худалдан авсан болгох гэж зохион байгуулалтайгаар  гаргаж ирсэн. Намайг харлуулах гэсэн уг ажлыг холоос хийгээгүй ээ. Маш ойрхон, дотроос шидсэн гэдгийг би мэдэж байгаа. 

Үүний хариулт болгож зохион байгуулалттайгаар казиночин, концессчин, хууль зөрчигч болгож харагдуулж байна. Дээрээс нь Мөнхбатыг Дорноговь аймагт барьсан автозамын концесст холбож байна. Тэрэнтэй холбоотой ямар ч асуудал байхгүй. Энэ ажил зогссон. Хүрэлсүхийг Ерөнхий сайд болсны дараа надтай холбоотой асуудал байвал хариуцлага тооцох бичиг хүргүүлсэн. Цагдаа, тагнуулд хүргүүлсэн. Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын албан тоот бүхий бичиг очсоны дагуу энэ ажил зогссон. Улсын төсвөөс нэг ч төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдээгүй. ЖДҮ-тэй холбоотой шүүмжлэлтэй хандахаар ингэж дайрч байна. Ялангуяа нэрээ, зургаа, дүрээ нууцалсан хаягаас зохион байгуулалттай дайрч байна. Энэ үйл ажиллагаагаа зогсоохгүй бол би тэр хүний нэрийг зарлана” гэлээ.

Таалагдахгүй байна

1
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх