Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/tuvshuuu 12.jpg

УИХ-ын өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан гишүүдийн асуултад хариулж, ажлаа тайлагнаса юм. Энэ үеэр Шадар сайд Ө.Энхтүвшин прокурорын байгууллагаас МАН-ын 60 тэрбумын хэрэгт холбогдуулан 1400 гаруй хүнийг шалгасан талаар онцоллоо.  Мөн тэрээр эдгээр хүмүүсийн талаар тодорхой мэдээллигй прокурорын байгууллагаас өгөх ёстой гэсэн байр суурийг илэрхийллээ. 

Өнгөрсөн 2016 оны УИХ-ын ээлжит сонгуулийн өмнө төрийн албан тушаалыг 60 тэрбум төгрөгөөр наймаалцаж байгаа утга бүхий бичлэг олон нийтийн сүлжээнд тархсан. Тэрхүү бичлэгт өнөөгийн УИХ-ын дарга М.Энхболд, НИТХ-ын дарга асан Ц.Сандуй, түүний зөвлөх А.Ганбаатар нарын хооронд өрнөсөн гэгдэх төрийн албыг худалдаж ашиг болгон үнэлэх, зөвхөн нийслэлд 60 тэрбум төгрөг босгох тухай хөндөгдсөн байдаг. 

Харин АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Идэрцог 60 тэрбумын бичлэгийн эх хувь нь олдоогүй учир хэргийг хаасан гэдгээ хэлсэн. Тэрбээр "МАН-ын 60 тэрбумын хэргийг гурван байгууллагын мөрдөн байцаах ажилтнууд өөр өөрсдийн чиг үүргийн дагуу ажлын хэсэг гаргаж шалгасан. Хэрэгтэй холбоотой хэд, хэдэн бичлэг гарч ирсэн. Үүнийг шинжилгээний байгууллага шалгаад эвлүүлэг гэж дүгнэсэн. Бичлэг хийсэн төхөөрөмж болон бичлэгийн эх хувь нь олдоогүй. Мөн авлига өгч ажилд орсон гэх баримт байхгүй. Тиймээс прокурор дээрх баримтуудыг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгосон" хэмээн ярьсан байдаг.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх