Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/6fc3af5925639b47fcfc7e87021e315d.jpg

Индонез Улсын Бали хотод болж байгаа Ази, Номхон далайн орнуудын хөрөнгө буцаах байгууллагууд хоорондын сүлжээ (ARIN-AP)-ний Удирдах зөвлөлийн хурал болон 5 дугаар Бүгд хурал 2018 оны 11 дүгээр сарын 5-6-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөжээ.

Удирдах зөвлөлийн хурлаар оролцогч улсуудаас ирүүлсэн хүсэлтүүдийг хэлэлцэн, Монгол Улсыг тус сүлжээний 2019 оны даргалагч улсаар санал нэгтэй сонгож,  Ази, Номхон далайн орнуудын хөрөнгө буцаах байгууллагууд хоорондын сүлжээ (ARIN-AP)-ний Удирдах зөвлөлийн болон 6 дугаар Бүгд хурлыг 2019 онд Улаанбаатар хотноо зохион байгуулах эрхийг олголоо. 

Авлигатай тэмцэх газрын төлөөлөгч нар Австралийн Дотоод хэргийн яам, Индонезийн Ерөнхий прокурорын газар болон ARIN-AP сүлжээнээс 11 дүгээр сарын 7-9-ний өдрүүдэд Бали хотноо зохион байгуулах “Үндэстэн дамнасан санхүүгийн мөрдөн шалгах ажиллагаа явуулах нь” сэдэвт сургалтад оролцож байна.

АТГ

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх