Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/b898a179c8ebd683493bc5b629de53ee14ce8780.jpg

Олон улсын Паралимпийн хорооноос сар бүр шилдэг тамирчдыг тодруулдаг уламжлалтай. Энэ удаагийн сарын шилдэг тамирчныг тодруулах санал асуулгад АНУ, Япон, БНСУ, Узбекистан, Монголын тамирчид багтжээ.

Манай улсаас пауэрлифтингийн тамирчин Э.Содномпилжээ “Жакарта 2018” Азийн пара наадмын аварга болж, шинэ дээд амжилтын эзнээр тодорч ийнхүү нэр дэвшсэн байна. Азийн наадмын пауэрлифтингийн 107 кг-д аваргын алтан медаль хүртэхдээ дэлхийн рекордыг 244 кг болгон шинэчлэн тогтоосон юм.

“Рио 2016” Паралимпийн наадмын хүрэл медальт, дэлхийн рекорд амжилтыг эзэмшигч Монгол улсын гавьяат тамирчин Э.Содномпилжээг дэмжин энд дарж өөрийн орны тамирчин  Э.Содномпилжээд саналаа өгөөрэй. Энэхүү санал хураалт 11 дүгээр сарын 8-ны өдөр дуусч, шилдэг нэг тамирчныг тодруулах юм байна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх