Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/Kangaroo_car.jpg

Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрэм энэ сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн билээ. Тус дүрмийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан заалтууд олон нийтийн талархалыг хүлээсэн ОНЦЛОХ заалтуудын нэг болоод байгаа юм байна. Шинэ дүрмэнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй заалт их орсон байгаа. Тодруулбал, Хөгжлийн бэрхшээлтэй иргэд замын хөдөлгөөнд оролцохдоо түр буюу удаан зогсохыг хориглосон газар зогсох, тээврийн хэрэгсэл орохыг хориглосон газар руу орох,  зорчих хэсгийн баруун захын эгнээгээр буюу нийтийн тээврийн эгнээгээр зорчих боломжтой болж, дугаарын хязгаарлалт  ч үйлчлэхгүй байхаар зохицуулсан. Мөн шинэ дүрмэнд тулгуур эрхтний бэрхшээлтэй иргэд цагаан өнгийн таяг хэрэглэвэл зохино гэж заасан. Тэр таяг нь гэрэл ойлгуулдаг, шөнийн цагт поспортдог байхаар зохицуулагдсан. Бас замын хөдөлгөөнд оролцохдоо бусад хөдөлгөөнд оролцогчдоос тусламж авах эрхтэй болсон гэж албаны хүн хэллээ.

Мөн автомашин жолоодож буй хөгжлийн бэрхшээлтэй иргэд энэхүү зөвшөөрлийг авахын тулд дараах бичиг баримтыг бүрдүүлээд 15000 төгрөгтэй "Цаг үргэлж" жолооны курсын оффис дээр очиж цахим бүртгэлд бүртгүүлэх юм байна. 

1. Иргэний үнэмлэх

2. Жолооны үнэмлэх

3. Хөгжлийн бэрхшээлтэйг тодорхойлсон комиссын шийдвэр бичиг

Ингэснээр тухайн иргэн машинтайгаа нэгдүгээр эгнээгээр явах боломжтой болох бөгөөд камераар шүүж тулгуур эрхтний бэрхшээлтэй иргэний машин мөн эсэхийг шүүж байх аж.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх