etoim.mn
photos/239467376.jpg

АНУ-ын Засгийн газар сүүлийн үед олон улсын чанартай шийдвэрүүдийг эргэлт буцалтгүйгээр гаргах болсон. Тэдгээрийн нэг болох  “Дунд болон ойрын зайн тусгалтай цөмийн пуужинг устгах тухай” гэрээнээс гарна гэсэн шийдвэр нь Европын аюулгүй байдалд заналхийлэл учруулна гэж Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон мэдэгджээ.

Тэрээр “1980-аад оны дунд үед Европ пуужингийн гүн хямралд ороод байсан бөгөөд үүний дараахан баталсан чухал ач холбогдол бүхий энхүү  гэрээнээс гарна гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдэхийг сонслоо. Энэ шийдвэрийн гол хохирогч нь Европ болон түүний аюулгүй байдал байх болно” гэж хэлсэн байана.  Түүнчлэн “Европ тив өнөөг хүртэл 70 жилийн турш энх тайван байдалтай байсан боловч үндсэрхэг үзэл газар авснаас болж тив олон хэсэг болон хуваагдсан. Хэрвээ хүчирхэг гүрнүүд дахин зэвсэглээд эхэлбэл аюултай байдал дахин үүсэх болно. Тиймээс бид Европыг хүчирхэгжүүлэх хэрэгтэй” хэмээн мэдэгджээ.

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

эх сурвалж: www.bbc.com

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх