Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/_102518315_048127888.jpg

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар энэ долоо хоногт Парист болох дэлхийн нэгдүгээр дайн дууссаны зуун жилийн ойн хүрээнд зохион байгуулагдах энхийн чуулганы үеэр уулзалт хийхээр товлож байсан билээ. Харин өчигдөр Д.Трамп, “Уулзалтын тухай бид одоохондоо нарийн тохиролцоогүй байна. Энэ удаагийн уулзалтын хувьд Парис тохиромжтой газар гэж бодохгүй байна. Хоёр талт уулзалтыг энэ удаад бараг л хийхгүй байх” гэжээ.

Энэхүү мэдэгдэлтэй зэрэгцэн Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “Риа Новости”-д өгсөн мэдээлэлдээ Трамп, Путин нар уулзахаар товлосон боловч энэ нь жинхэнэ утгаараа хоёр талт хэлэлцээ биш байх болно гэсэн байна. Харин хоёр улсын төрийн тэргүүн Парист тааралдан, дараагийн албан ёсны хоёр талт уулзалтын товыг ярилцах болно гэжээ.

Хэдийгээр энэ долоо хоногийн сүүлээр болох Парисын энхийн чуулганы үеэр хоёр улсын төрийн тэргүүн уулзалт хийхгүй байж магадгүй ч тэд Аргентин улсад арваннэгдүгээр сарын 30-арванхоёрдугаар сарын 01 хооронд зохион байгуулагдах Их 20-ын чуулганы үеэр уулзах төлөв байгаа хэмээн ажиглагчид үзжээ.

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

эх сурвалж:www.reuters.com

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх