Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/e262dd8229b9d696c4e989a2a701c00c_1200.jpg

8-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 9-нд зүүн аймгуудын нутгаар, 10,11-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 9-нд Алтайн уулсаар, 10,11-нд баруун аймгуудын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 2-7 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна. 

Баруун аймгуудын нутгаар: Арваннэгдүгээр сарын 7, 11-нд зарим газраар, 9-10-нд нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орно. Салхи 7, 10-нд Алтайн уулсаар, 8,11-нд зарим газраар 14-16м/с хүрч шороон ба цасан шуурга шуурна. 5-8-нд Монгол Алтай болон Хангайн уулс, Идэр, Тэс, Завхан голын эх, Хүрэнбэлчирийн хөндийгөөр шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 5-10 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 2-7 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 1-6 хэм хүйтэн байна. 9-нөөс бага зэрэг дулаарна.

Төвийн аймгуудын нутгаар: Арваннэгдүгээр сарын 7-нд нутгийн баруун болон хойд хэсгээр, 8-нд нутгийн зүүн хэсгээр, 10-11нд нутгийн баруун хойд хэсгээр цас орно. Салхи 7-8, 10-11-нд зарим газраар 12-14м/с хүрч шороон болон цасан шууррга шуурна. 5, 7-8-нд Дархадын хотгор, Хөвсгөл, Хангай, Хэнтийн уулс, Тэрэлж орчмоор шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 4-9 хэм, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан байна. 9-нөөс хүйтний эрч бага зэрэг суларч Дархадын хотгор, Хөвсгөл, Хангай, Хэнтийн уулс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 0-5 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан байна.

Зүүн аймгуудын нутгаар: Арваннэгдүгээр сарын 8-нд ихэнх нутгаар, 9-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр цас, 11-нд нутгийн баруун өмнөд хэсгээр ялимгүй цас орно. Салхи 8-нд зарим газраар 14-16м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. 5, 8-9нд Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 1-6 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан байна.

Говийн аймгуудын нутгаар: Арваннэгдүгээр сарын 8-нд зарим газраар бага зэргийн цас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 7, 10-11 нд Арц Богдын хоолойгоор 12-14м/с, 8-нд зарим газраар 15-17 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. 5, 8-нд ихэнх нутгаар хүйтэн байна. Бусад хугацаанд Дундговийн нутгаар шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан байна.

 ЦУОШГ

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх