etoim.mn
photos/8.jpg

Хүн төрөлхтөн үүсэн бий болсон цагаас олон төрлийн амьтан, ургамлыг хоол хүнсэндээ хэрэглэсээр ирсэн билээ. Эдүгээ зарим оронд амьтдыг амьдаар нь хоол хүнсэндээ хэрэглэх явдал түгээмэл байсаар байгаа бөгөөд энэ нь илүү шим тэжэээлтэй гэдэг үүднээс ихэд таашаадаг байна. Ингээд хүмүүсийн амьдаар нь иддэг 10 амьтны талаарх мэдээллийг бэлтгэлээ.

 

Саннакчи

 

 

Саннакчиг Солонгосчууд голдуу иддэг байсан бол одоо онлайн ертөнцөд хамгийн алдартай хоолны нэг болжээ. Тус хоолны орцод гүнжидийн үр, тос мөн накжи хэмээх жижиг наймаалж ордог байна. Наймаалжны тэмтрүүлийг амьд байхад нь тасалж хоолонд хийдэг бөгөөд идэж байхад ч эдгээр тэмтрүүлүүд хөдөлсөөр байдаг аж.

 

Далайн зараа

 

 

Италичууд далайн зарааг “Риччи ди Мэри” гэж нэрлэдэг бөгөөд хоол хүнсэндээ өргөн хэрэглэдэг аж. Уг амьтны түрсийг идэхийн тулд тусгай хайчаар нээдэг гэнэ.  Хүмүүс энэхүү түрсийг хэлээрээ долоож идэхийг илүүд үздэг боловч далайн зараа маш хурц үзүүртэй тул болгоомжтой идэхэд илүүдэхгүй юм.

 

Одори Эби

 

 

Одори Эби нь сашимигийн /түүхий загас/ нэг төрөл бөгөөд дотроо жижиг сам хорхойг агуулж байдаг гэнэ. Сам хорхойн бүрхүүлийг тасалж авдаг ч заримдаа толгойтойгоо байх нь элбэг аж. Энэхүү сам хорхойг хүнсэндээ шарж хэрэглэдэг боловч идэж байх үед ч хөл, тэмтрүүлүүд нь хөдөлсөөр байдаг. Мөн үүнийг амьдаар нь хүнсэнд хэрэглэхийн тулд архи өгч согтоодог бөгөөд таныг зажилж идсэн хойно л сая амь тасардаг гэсэн үг юм.  Аль ч ресторанд амьд сам хорхой үнэтэй хоолд тооцогддог байна.

 

Согтуу сам хорхой

 

 

Согтуу сам хорхой хэд хэдэн онцлогтой. Хүмүүс энэ хоолыг Японоос гаралтай гэж боддог ч үнэн хэрэгтээ Хятадад үүссэн бөгөөд сам хорхойг амьдаар нь иддэг. Хоолны 40-60 хувийг байцзю хэмээх архи эзэлдэг байна. Үүнээс гадна бас нэг ялгаа бол сам хорхойн хэмжээ юм. Согтуу сам хорхойг хийхэд нас бие гүйцсэн, том сам хорхойг ашигладаг бөгөөд нэг аяганд ойролцоогоор 10 орчмыг хийдэг байна. Амьдаар нь иддэг бусад хоолтой харьцуулахад согтуу сам хорхой хамгийн идэвхитэй, хөдөлгөөнтэй байдаг. Тэд аманд орох хүртлээ ийш тийшээ үсчиж, зугтахыг оролдож байдаг учир идэхэд бага зэрэг төвөгтэй гэнэ.

 

Нома салат

 

 

Нома салатыг Копенгаген хот дээд зэрэглэлийн ресторануудад идэж болох юм. Салатыг амьд шоргоолж дагалддаг бөгөөд цимбопогонтой төстэй амттай байдаг аж. Харин зарим газар элсэн чихэртэй хольж идэхийг илүүд үздэг байна. 300 ам.долларын үнэтэй энэхүү өвөрмөц салатыг хэр олон хүн таашаах бол...

 

Касу марцу

 

 

Касу марцу нь хонины сүүгээр хийдэг Сардинийн арлын уламжлалт бяслаг юм. Мэдээж сүү амьтан биш нь ойлгомжтой учир бяслагийг юутай хамт иддэг бол хэмээн гайхах нь гарцаагүй. Тэгвэл уг бяслагийг ил газар тавьж ялаа шавж, авгалдай үүрлэхийг хүлээдэг бөгөөд энэ нь бяслагийг илүү зөөлөн, сийрэг болгодог гэнэ. Зарим хүмүүс  касу марцуг идэхийн өмнө авгалдайг нь авдаг бол олон хүн тэр чигт нь иддэг байна. Мэдээж хэрэг авгалдай зугтахыг оролдож үсчих учир нүдээ хамгаалахыг сануулдаг гэнэ.

 

Түүхий мэлхий

 

 

Түүхий мэлхий бол нэлээд түгээмэл хоол юм. Хэрэв та түүхий мэлхий идэхийг хүссэн бол нүдний тань өмнө амьд мэлхийгээр шөл хийхийг харах зоригтой байх хэрэгтэй. Мөн таны идэхээр авчраад байгаа мэлхийний зүрх цохилсоор байгаа гэдгийг мэдэх нь зүйтэй юм.

 

Икизукури

 

 

Икизукури сашимигийн нэг төрөл бөгөөд мэдээж хэрэг амьдаар нь бэлддэг. Мөн загасыг идэх хүртэл амьд байлгахын тулд маш богино хугацаанд хийдэг бөгөөд ам нь хөдөлж, зүрх нь цохилсоор байгаа сашимиг зарим хүн идэж чаддаггүй гэнэ.

 

Инь Ян Ю

 

 

Бид бүхэн инь ян буюу арга билгийн үзэл баримтлалыг мэднэ. Тэгвэл инь ян ю хэмээх хоолонд амьд ба үхсэн загасыг ашигладаг байна. Икизукуритай төстэй юм шиг боловч зарим нэг ялгаа бий.  Икизукуриг хийхдээ загасыг амьдаар нь хэрчиж, гэдэс дотрыг нь цэвэрлэдэг бол инь ян юг хийхдээ толгойноос бусад бүх хэсгийг шарж болгодог аж. Мөн чихэрлэг, исгэлэн соутай хамт иддэг. Үүнээс гадна дотор эд эрхтнийг гэмтээлгүйгээр богино хугацаанд хийдэг учраас загас 30 минутын турш амьд байж чаддаг гэнэ.

 

Хясаа  

 

 

Хүмүүс хясаа идэж байхдаа амьд байгааг нь мэддэггүй. Учир нь хясаа богино хугацаанд мууддаг учир амьдаар нь хоол хүнсэнд хэрэглэхийг эрхэмлэдэг байна. Гадна талын бүрхүүлийг нь нээж, яснаас салгасны дараа л хясаанууд үхэж эхэлдэг. Тиймээс олон хүмүүсийн хувьд үүнийг мэдэхгүйгээр идэх нь сэтгэлзүйн хувьд амар байх болов уу.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх