Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/Rescue-team-carry-body-bag-Lion-Air-plane-Boeing-737-max.jpg

Индонезийн агаарын тээврийн "Lion Air" компанийн 2018 онд үйлдвэрлэсэн "Boeing 737 MAX" онгоц Ява тэнгист осолсон талаар бид мэдээллэж байсан билээ.

Тус онгоц Жакарта хотоос хөөрөөд 13 минутын дараа радарын дэлгэцнээс алга болж, улмаар осолдмон бөгөөд онгоцонд зорчиж явсан 189 хүн бүгд амь үрэгдсэн юм. 

Аврах багийнхан ослын газар одоог хүртэл ажиллаж байгаа бөгөөд зорчигчдын цогцсыг эрэн хайх ажиллагааг эхлүүлж, онгоцны эх биеийг уснаас гаргахаар ажиллаж байна. Чухам ямар шалтгаанаар  "Boeing 737 MAX"  онгоц осолдсоныг өнгөрсөн баасан гарагт олдсон хар хайрцагны бичлэгээс олно хэмээн мэргэжилтнүүд таамаглаж байна гэж хэвлэл мэдээллүүдэд мэдээлж байсан билээ. Аврах багийнхан хар хайрцагны зарим мэдээллийг амжилттай тайлж чадсан талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ. 

Аврах багийнхан "Шинжилгээний дүнгээс үзэхэд хар хайрцагт нийт 69 цагийн нислэгийн бичлэг хадгалагдсан байна. Тиймээс ослын үеийн бичлэгийг тайлж, яагаад онгоц осолдов гэдгийг тогтоохоор ажиллаж байна" гэжээ. Мөн "Урьдчилсан байдлаар онгоц техникийн бүрэн бус байдалтай холбоотой гэх дүгнэлт албан ёсны дүгнэлт биш" хэмээн мэдэгдэлдээ онцолжээ. 

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

эх сурвалж: www. reuters.com

 

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх