Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/bb44d809089da1a9cf721c118b2e5763.jpg

Монголын төдийгүй дэлхийн бахархал болсон Чингис хааны мэлмий гийсэн, “Монгол бахархлын өдөр”  энэ сарын 8-нд тохиож байна.

Энэ өдөр  монгол түмний дундаас  авьяас билэг, гавьяа зүтгэлээрээ шалгаран алдаршсан  нэг хүнд Ерөнхийлөгчийн зарлигаар  Чингис хаан одонг гардуулдаг уламжлалтай. Тэгвэл энэ жил Чингис хаан одон гардуулах ёслол болохгүй. Үүний учрыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд хэлэхдээ “Чингис хаан одонгийн эзэнд төрийн бус байгууллага болон иргэдээс санал ирүүлдэг.  Энэ жилийн хувьд 5-6 хүний материалыг ирүүлсэн байсан. Гэхдээ энэ хүмүүс дунд өмнөх жилүүдийн Чингис хаан одонгийн эздийн шалгуур хэмжээнд хүрэхээр нэр дэвшигч байгаагүй. Тиймээс   энэ жил Чингис хаан одонг гардуулахгүй гэж үзсэн. Ер нь бол энэ шагналыг заавал хэн нэгэнд олгох ёстой гэсэн зүйл байхгүй, шалгуурт тэнцсэн хүн байх ёстой” гэж тайлбарлав.

Чингис хааны одонг манай улс анх 2005 оноос эхлэн олгож эхэлсэн бөгөөд анхныг  Монгол Улсын Ерөнхийлөгч асан П.Очирбатад гардуулсан юм.

ЧИНГИС ХААН ОДОНГООР ШАГНУУЛАХ ШАЛГУУРЫГ ТӨРИЙН ШАГНАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН 11 ДҮГЭЭР ЗҮЙЛД: 

11.1. Чингис хаан одонгоор дор дурдсан шалгуур хангасан хүнийг шагнаж, уг одон, түүний бичил хувилбар, үнэмлэх гардуулна:

11.1.1. Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, эх орондоо хүмүүнлэг, ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх, нийгэм, эдийн засаг, соёл, шинжлэх ухааны дэвшлийг хангах, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхийн бусад оронд сурталчлан таниулах үйлсэд жинтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан Монгол Улсын иргэнийг;

11.1.2. Улс түмний эв нэгдэл, хөгжил цэцэглэлт, хүн төрөлхтний амар амгалан байдлыг бэхжүүлэх болон Монгол Улс гадаад орнуудтай тогтоосон харилцаа, дэлхий дахинд Монгол Улсын нэр хүндийг өргөн сурталчлах, тус улсын эдийн засаг, нийгэм, оюун санааны хөгжилд бодитой хувь нэмэр оруулсан гадаад орны төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, хүнийг;

11.2. Чингис хаан одонг Их Эзэн Чингис хааны өдөр буюу Монгол бахархлын өдрийг тохиолдуулан олгоно хэмээн заажээ.

Тэгвэл Чингис хаан  одон хүртсэн эрхэмд  төрөөс дараах урамшууллыг олгодог юм байна.

Одон хүртэгч Монгол Улсын иргэнд тухайн үеийн ханшаар есөн цэн алттай тэнцэх хэмжээний мөнгөн шагнал, гадаадын иргэнд мөн тухайн үеийн ханшаар есөн цэн алттай тэнцэх хэмжээний мөнгөн шагнал эсвэл түүнтэй дүйцэх дурсгалын зүйлийг олгоно.

Чингис хаан одонгоор шагнагдсан Монгол Улсын иргэн Чингис хаан одонг гардуулах ёслолын ажиллагаа, Үндэсний их баяр наадам, Үндсэн хуулийн өдөр, Цагаан сарын баярыг тохиолдуулан зохион байгуулах төрийн ёслолын арга хэмжээнд уригдаж байна.

Чингис хаан одонгоор шагнагдсан Монгол Улсын иргэнд Их Эзэн Чингис хааны өдөр буюу Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн гарын бэлэг өгнө.

Чингис хаан одонгоор шагнагдсан Монгол Улсын иргэн нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад улсад хийх албан ёсны айлчлалын бүрэлдэхүүнд багтах эрхтэй гэж Чингис хаан одонд нэр дэвшүүлэх, шагнах журамд заажээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Монгол хүү

[182.160.37.218]

2018-11-07 13:22:25

Шалгуур хангах хүн байхгүй байж болно. Урд нь энэ шагналыг авсан хүмүүсээсээ дээрх хуулийн заалтаараа цензур тавьж буцааж авах хэрэгтэй байна.

Зочин

[150.129.141.160]

2018-11-06 16:39:54

Шагнах хүн олдохгүй бна гэж тэнэгтсэн пизданууд Сэтгэлгүй гар татсан новшнууд нүд нь сохор чих нь дүлий юму