etoim.mn
photos/105332385-1531754604468rtx6bmp1.530x298.jpg

Арваннэгдүгээр сарын 11-ний өдөр Парист дэлхийн нэгдүгээр дайн дууссаны 100 жилийн ойн дурсгалын арга хэмжээ болох бөгөөд энэ үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нар богино хэмжээний уулзалт хийх ажээ.

Энэхүү уулзалтаар тэд хоёр орны хоорондын харилцаа болон санал зөрөлдөөнтэй бусад асуудлуудтай холбоотой яриа хэлэлцээ хийхгүй юм байна. Энэ талаар ОХУ-ын Ерөнхийлөгчийн Хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков мэдэгдсэнийг ТАСС агентлаг уламжлав.

Песков “Уулзалтын үеэр хоёр орны удирдагч тодорхой асуудлаар тохиролцоонд хүрэхийг хүсч байна” гэж мэдэгджээ. Өмнө нь Трамп сэтгүүлчидтэй уулзахдаа Парист Путинтэй уулзахдаа яриа хэлэлцээ хийх боломжтой гэдэгт итгэлгүй байгаагаа мэдэгдсэн билээ.

Арваннэгдүгээр сарын 30-наас арванхоёрдугаар сарын 1-ний өдрүүдэд Аргентинд "Их 20"-ын дээд хэмжээний уулзалт болох бөгөөд энэ үеэр Путин, Трамп нар уулзах боломжтой ажээ. Өнгөрсөн долдугаар сарын 16-нд хоёр орны удирдагчид Хельсинкэд уулзсан билээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх