etoim.mn
photos/amrag.jpg

Нууц амрагийн тухай яриа хүн төрөлхтний хэдэн үеийг дамжсаар өнөөгийн бидний үед хүрч ирснийг бид бүхэн сайн мэднэ.  Нууц амраг бол муу муухай зүйл гэж хүн бүхэн амандаа тоть мэт давтдаг ч үүнээс ангид явсан маш цөөхөн байдаг. Бараг байхгүйтэй адил гэсэн үг. Өөрөөр хэлбэл эхнэрээсээ юмуу нөхрөөсөө өөр хүнтэй ор хөнжилд орж эр эмийн ажил хийж үзээгүй нас биед хүрсэн хүн энэ хорвоо дээр лав байхгүй биз.  Эрдэмтэд судлаачдын олон жилийн турш хийсэн нөр их ажлын үр дүнд ийм дүгнэлтэд хүрээд байгаа нь нууц биш юм. Хэдийгээр эхнэртээ маш их хайртай ч эрчүүд өөр бүсгүйтэй нууцаар учрахаас огтхон ч буцдаггүй аж.  Эр нөхөртөө ухаангүй хайртай, түүний нөмөр нөөлөггүйгээр амьдарч чадахгүй гэдгээ мэддэг ч олон хүүхнүүд өөр эртэй амраглан цэнгэж бие сэтгэлээ зугаацуулдаг болох нь амьдрал дээр хэн бүхэнд ил тод байгаа билээ.  Үүнийг сэтгэл зүйчид, гэр бүл судлаачид, секслогичид хамтран судлаад ч учрыг нь олохгүй гайхшаа барж буй аж.  Нууц амрагтай эрчүүдийн 75 хувь нь гэр амьтай, эхнэр хүүхэддээ хайртай төдийгүй, нууц амрагтайгаа учирчхаад бушуухан гэр рүүгээ жирийлгэдэг бол 25 нь л эхнэрээсээ салаад нууц амрагтайгаа гэрлэх хүсэлтэй байдаг гэнэ.  Харин нууц амрагтай хүүхнүүдийн 25 хувь нь гэр бүл, эр нөхөр, үр хүүхэд рүүгээ тэмүүлдэг, гэр бүлээсээ салж сарнихыг хүсдэггүй бол, 75 хувь нь эр нөхрөөсөө салаад нууц амрагаа дагаад явахад бэлэн байдаг аж.  Залуу сайхан ухаалаг, халамжтай, аж ахуйч, хайр дурлалдаа шатсан эхнэрээ эрчүүд яагаад хуурдаг юм бол. Эрдэмтэд өөрсдийн хийсэн судалгаан дээрээ үндэслэн хэд хэдэн таамаг дэвшүүлжээ. Үүнд: 1. Маш эрч хүчтэй, тачаангуй секс дутагдсанаас, 2. Эхнэртэйгээ байнга байсаар байгаад сонирхол нь буурсан, 3. Бэлгийн шинэ харьцааг эрж хайх болсноос, 4. Адайр зантай эхнэрээсээ залхсанаас, 5. Хэт хүүхэмсэг зантайгаасаа болоод, 6. Ажлын шаардлагаар гэрээсээ хол амьдрах үед бэлгийн сонирхол нь давамгайлах болсноос, 7. Хурьцал хийх үедээ чухам юу хүсч байгаагаа мэддэггүйгээс болж айснаас, 8. Эхнэрийнхээ ор үндэсгүй хардлагаас болж, 9. Эхнэрээ өөр хүнтэй болсон тухай сонсоод өшөө авах гэж, 10. Нэгэн хэвийн уйтгартай амьдралаас залхаж шинэ сэргэг орчин нөхцөлийг үгүйлэх болсноос,  Ухаалаг эрчүүдэд мэдээж хүүхнүүд дуртай. Ухаалаг эрчүүд ч хааяа нууц амрагтайгаа "цэнгэдэг" Зарим нь бүр байнгын нууц амрагтай болчхоод бие сэтгэлээ жаргаадаг. Нууц амрагуудын нууцхан үерхэл олон жил дамнан үргэлжилдэг нь судалгаагаар нэгэнт тогтоогдоод байгаа гэнэ.  Эрчүүдийн зарим хэсэг нь 2-3 бүсгүйтэй үерхэж тэдэнтэй дотно найзалдаг. Мэдээж бүгдтэй нь нэг дор уулзахгүй. Зарим эрчүүд эхнэрээ тоотойхон хуурч тохиолдлын ганц нэг бүсгүйтэй учирдаг.  Ухаалаг эрчүүдийн гол зарчим нь ямарваа болзошгүй "аюулаас" байнга сэрэмжилдэг. Тэд эхнэрээ мэдчих вий гэхээс айж ул мөрөө арилгахыг хичээдэг. Заримдаа том алдаа хийлээ гэж гэмшдэг.  Эхнэрээсээ ч юмуу нөхрөөсөө салаад нууц амрагтайгаа сууя гэх тохиолдол бишгүй л байдаг. Гэсэн ч гэр бүлээ сарниаж, хүүхэд өнчрүүлэхээс хэн хэн нь айдаг. Тэгээд ч эр нөхрөө, эхнэрээ хуурч чадаж байсан хүн дахиад өөрийг нь хуурахгүй гэх баталгаа байхгүй. Мэдээж ийм амьдрал хэнд ч хэрэггүй. Нууц амрагтай эрчүүдийн эхнэрүүдэд, мөн нууц амрагтай хүүхнүүдийн нөхрүүдэд нь хэлэхэд таныг хуурч байгаа явдалд та өөрөө л буруутай шүү.  

Таалагдахгүй байна

12
6

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[150.129.141.85]

2019-05-17 02:47:45

Нийслэлийн хүнс хөдөө аж ахуйн газрын эмаан хэлтэсийн. Мэрэгжилтэн ц ариунзул гэгч авгай хөгшин эрчүүдээс ₮- сааж амьдардаг. Би нөхөргүй гээд л аальгүйтэж өвөр түрүүнд нь ороод л дараа нь би нөхөртэй байсан та салгачихлаа гээд ёстой жүжиглэж өгнө дөө. Эрсүүдээ доодхоо захирч сур !!!

Наран.

[202.9.42.190]

2018-12-20 04:18:20

Хүмүүс удаан амьдраад ирэхээрээ тэртээ тэргүй бие биеээ байж боломгүйгээр гомдоож өс санаад эхэлдэг.Хүүхдээсээ болж цуг амьдарч бгаа шүү дээ.Түүнээс биш хорвоод насаараа хэн ч хэн нэгэнтэй амьдрахыг хүсдэггүй.Би лав тийм амьдралтай.Би нөхрөө үзэн яддаг.Тэр намайг үнэхээр зовоож бсн учраас би бүр түүнийг үхээсэй ч гэж хүсдэг.Намайг олон жил ашиглаж миний гэр оронд ганц ч удаа ажил хийлгүйгээр надаар тэжээлгэж араар тавьж явдаг тэр бузар эрийг үзэн яддаг.Миний байр хөрөнгө зоорь л хэрэгтэй.Намайг хурдан үхээсэй гэж залбирч явдаг юм билээ.Ийм л хог шаар бна шүү дээ.Салъя гхээр үүдэнд чинь бооно гх мэт дарамтлана.Үнэхээр аймаар.Сүүлийн үед хамаг бие өвдөөд онош олдохгүй бна.Магадгүй надад хор өгсөн бхыг үгүйсгэхгүй.Би яахаа мэдэхгүй болчоод бна.Нднд зөвлөөч хүмүүсээ.

зочин

[64.119.20.99]

2018-11-07 09:08:53

Нууц амраг байна гэдэг асар их хариуцлага ухаан тэвчээр шаарддаг. Тэр гэр бүлийн эрүүл мэнд, аз жаргалыг давхар хамгаалах үүрэгтэй байдаг. Ийм шалгуурыг ойлгож ухамсарлаж байж л нууц амраг болдог юм даа. Түүнээс биш зөвхөн өвөр түрийдээ орох асуудал бол зүгээр л завхайрал. Жинхэнэ нууц амраг бол ховор олдох зүйл.

Зочин

[95.229.198.158]

2018-11-06 23:19:08

Нууцаар завхайрсан тохиолдолд ихэвчлэн азгүйтэл, мэдрэл муудаж нас богиносдог Сайн ханиа хуурч завхайрсан хүмүүс удалгүй нас бардаг

zochin

[116.44.154.116]

2018-11-06 22:17:33

undsen shalgagaaniin duridsan ch bas iim bih albagui shuudee ali alind n uhaan tevcheer 2l heregtei hun heleeree yritsah heregtei

zochin

[202.9.42.230]

2018-11-06 18:05:51

uur bichic xiix zuiglui munxag amitan

Зочин

[122.201.22.1]

2018-11-06 17:28:37

Төрөх нь үнэн үхэх нь үнэн. Бусад бүх зүйл түр зуурынх гээд байхад хэрэггүй юм нийтэлж хүмүүсийг хэрэлдүүлж яахнав дээ ккккк

zochin

[182.160.37.214]

2018-11-06 17:02:52

Ihenhi tohioldold emgetei hunees bol ene uildel gardag Tsaad emegtei ene asuudliig huleej avahgui bol iimerhuu zuils garahgui Bainga uduud eldev bolson boloogui uuruu ch ger orondoo hereglej uzeegui ed zuils hool undiig er huni derged avchirch tuund saimshirch teriigee uguud enter ilet handardagaas bol iim baidal uusdeg baih

Zochin

[43.242.243.136]

2018-11-06 16:57:04

Zavhai setguulch ooriigoo bicheed ooriigoo huuraad ,,,,,,

123

[64.119.23.77]

2018-11-06 16:22:51

Neg nasnii amidralaa neg hormiin jargalaar solihiig AMRAG geed bh ni haashaa ch yum, ene nasnii jargal yum shig uursdiiguu huurch yavdag er, em hymyys mini ee yr hyyhdyydiig chin ingej hani ijil ni doromjlood yavbal sonsohod ch berhee, ternii orond 30 hyrtelee edleh estoi ter hyseed bygdiigee yzej tuulchihaad tegeed neg mur bat buh ger byliin hariltsaa yysgevel deer bh da

Лууяа

[202.9.42.227]

2018-11-06 16:16:29

Нууц амраг гэж юу ч байхгүй зүйл шүүдээ. Хэл ам нь загатнахаараа ийм юм ярьж байдаг байхгүй юу. Ердийн юмыг ердийн биш болгодог хүмсийн ярьдаг зүйл