Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/44621759_926885520837547_8526887246643593216_n-810x500.jpg

Үндсэн хуулийн цэц арваннэгдүгээр сарын 14-ний өдөр хийх Дунд суудлын хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг хянан хэлэлцэнэ.

Сонгуулийн тухай хуульд, “Орон нутгийн хурлын төлөөлөгчийн бүрэн эрх нь хүлээн зөвшөөрөгдсөний дараа орон нутгийн хурлын төлөөлөгчийг нэр дэвшигчийнх хувьд нэрийн жагсаалтаас хасах тухай сонгуулийн хорооны шийдвэр гарсан бол тухайн төлөөлөгчийн мандат нь хүчингүй болж, бүрэн эрх нь дуусгавар болно” хэмээн хуульчилсан байна.

Энэ нь Үндсэн хуулийн Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан шууд оролцох, болон сонгох, сонгогдох эрхтэй тухай заалтыг мөн хууль шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг тус тус зөрчсөн  хэмээн нэр бүхий иргэд үзэж ийнхүү Үндсэн хуулийн цэцэд  хандсан байна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[66.181.187.127]

2018-11-06 17:42:36

хамгийн булхайтай хууль Монголд 1 номерт сонгуулийн хуул ь шүү дээ