etoim.mn
photos/zalhuu1.jpg

Дундаж Монгол хүний цаг ашиглалт

Миний сүүлийн хорин хэдэн жил Монголдоо, Монголчуудтайгаа амьдарсан туршлагаас үзэхэд дундаж Монгол хүнд тулгараад байгаа ийм асуудлууд байна:

  • Үнэт зүйл, ёс суртахууны чиг баримжаагүй болчихсон — Дундаж Монгол хүн тохироо нь бүрдвэл хүчин хийхэд бэлэн, хүн мэдэхгүй гэж үзвэл хулгай хийхээс сийхгүй.
  • Амьдралын зорилго, алсын хараа гэж байхгүй — Байр, машин авах зорилго тавьдаг ч, түүнийхээ төлөө чармайдаггүй. Өдөр тутмын ажлаа үлгэн салган хийсээр, завдал гарвал Facebook ухсаар өдрийг барна.
  • Материаллаг эд зүйлсийн дон шүглэсэн — Хамгийн гоё, хамгийн сүүлийн үеийн, хамгийн үнэтэй бүхнийг авах гэж улайрна. Хамгийн гол нь ихэвчлэн зөвхөн бусдад гайхуулах, “хүний өмнө аятайхан” харагдах гэсэн адын хүсэлдээ хөтлөгдөн шунахайрна. Юм авах гэж улайрах хирнээ түүнийхээ төлөө бас л зүтгэхгүй. Үлгэн салган явсаар, шуналтсаар, дэмий юмсд цагаа үрсээр өдрийг барна.
  • Цаг хугацааны үнэ цэнийг мэддэггүй — Цаг хугацааг огт тоолгүй гарын салаагаар урсгадаг хэрнээ гэнэт юманд дугаарлаж байхдаа эсвэл машин барьж явахдаа үнэ цэнийг нь ухаардаг нэг гэмтэй. Өдрийг шал дэмий өнгөрүүлчхээд машин зам дээр гарч ирэх үедээ л хэн хүнээс илүү хурдан зорьсон газраа хүрэх гээд дайрчихдаг. Зарим нь бүүр хүнд өвчтэй хүн тээвэрлэж яваа түргэн тусламжийн машин уначихаа юу гэлтэй. Осол аваар хийх шахан байж уран жолоодлого үзүүлэн гэртээ эсвэл ажил дээрээ ирчхээд Facebook, Youtube ороод суучихна. “Ингэж дэмий юманд өнгөрүүлэх хугацаа байсан юм бол үхсэнээ хийж яарсан юм бэ!!” гээд орилчихмоор санагдах юм.

“Өдрийг барна” гэдэг бол амьдралаа барна гэсэн үг. Өнөөдрийг яаж өнгөрүүлж байгаа чинь бүхий л амьдралаа яаж өнгөрүүлэхийг чинь харуулна. Учир нь амьдрал өнөөдрөөс л бүрддэг, чи өнөөдөр амьдарч байгаа болохоос биш маргаашт юм уу өчигдөрт амьдраагүй. Тиймээс өнөөдрийг эерэгээр өөрчилж чадвал бүх амьдралаа эерэгээр өөрчилж чадна гэдэгт би итгэдэг. Чамайг ч гэсэн итгээсэй гэж хүсч байна.

Өнөөдрийг яаж эерэгээр өөрчлөх вэ?

Өнөөдрийг эерэгээр өөрчлөхийн тулд өглөөгөө эерэгээр өөрчлөх хэрэгтэй. Утасныхаа хонхыг хэд хэдэн удаа хойшлуулж, дуртай дургүйхэн босмор аяддаг бол өдрийг үр дүнтэй өнгөрүүлж чадахгүй. Өдрийн эхлэл нь хүний оюун бодол, сэтгэл санаа, ажлын бүтээмжид яаж нөлөөлдгийг судалсан өчнөөн судалгаа бий. Дурын pop psychology ном дээрээс үзчихэж болно. Гол нь практик дээр яаж өглөөг эерэгээр эртлэн угтдаг болох вэ гэдэг л байна…

Тогтмол өглөө эрт босож сурна гэдэг амаргүй даваа. Өглөө бүр өөртэйгөө тэмцэлдэнэ, заримдаа ялагдах шахна. Амар эд байсан бол хүн болгон өглөө эрт босож байгаа шүү дээ. Харьцуулбал шөнө дүл болтол фэйсбүүк ухаж, зурагт үзэж суугаад өглөө нь ногоортлоо унтах шиг амар юм байхгүй…

Би нэг их сүрхий мөнгө олдог хүн биш. Миний үеийн залуучууд Samsung, LG -с өгсүүлээд Google, Facebook, Apple -д ажиллаж байна. Монголдоо байгаа хэд нь бизнес энээ тэрээ хийгээд өөрийн мөнгөөр хэдэн өрөө байртай болчихож байна. Ингээд харахаар би ер нь яацарсан хүн бэ гэсэн бодол миний толгойд хэдэн жилийн өмнөөс орж ирэх болсон юм. Номыг нь сурахгүй бол номхоныг нь сур гэж ярьдаг шиг эрдэм номоо ч олигтой сурсангүй, сэргэлэн занг нь ч сурж гавьсангүй. Одоо яах вэ? гэдэг асуулт өдөр бүхэн зовооно…

Тэгээд нэг арга олсон юм.

Уг зан төлөв маань ихэд бүрэг ичимхий, “ноомой” тул нэгэнт эзэмшсэн мэргэжилдээ шилдэг нь болох гээд үзвэл яадаг юм бэ гээд бодлоо. Тэгээд яг 2000 өдөр хичээгээд үзье гэж шийдсэн юм.

Гэтэл 9–18 -н хооронд ажилтай, эхнэр, нялх хүүхэдтэй хүн хэдийдээ мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх юм бэ???

ӨГЛӨӨ ШҮҮ ДЭЭ!

Өглөө бол өдрийн хамгийн гайхамшигтай үе. Зун бол шувууд жиргээд л, өвөл бол одод анивчаад л… Гол нь хүн хамгийн эрч хүчтэй байдаг, сатаарах зүйл хамгийн багатай үе нь өглөө юм боловуу гэж надад санагдсан, бас тоон мэдээллээр батлагдсан. Тиймээс энэ чухал цагийг унтаад өнгөрүүлчихвэл хайран шүү дээ.

Монгол хүн бүр үр хүүхэд, гэр бүл, өөрийнхөө төлөө, бүүр цаашилвал улс орныхоо төлөө, хамаг амьтны төлөө өглөөг эртлэн угтаж өөрийгөө хурцлах хэрэгтэй! ур чадвараа дээшлүүлэх хэрэгтэй!

Сайшо Хирошигийн “Өглөөний хүн: Цаг хугацааг захирах нь” гээд номыг манай Монголчуудын ихээр уншсан, хэд хэдэн удаа дахин хэвлэгдэх шиг болсон билээ. Би ч яг тэр үедээ энэ номыг уншаад өглөө эртлэн босож сурахыг хүсч, хичээсэн боловч нэг л болж өгөөгүй юм. Учир нь яг өнөөдөр хэрэгжүүлээд эхлэх практик зөвлөгөө багатай, барьцгүй эд шиг санагдсаныг биз.

Тиймээс би өөрийн бие дээр туршиж үр дүнг нь мэдэрсэн, Монгол хүнд зориулсан “Өглөөний хүн болох” 6 алхамт практик зөвлөгөөг та бүхэнд хүргэе.

1. Амьдралын зорилгоо ол! (Улиг болсон ч хамгийн үнэтэй зөвлөгөө)

Зургийг Мөнхчулууны Зоригт

Би 23 нас хүртлээ амьдралдаа тавьсан ямар нэг зорилгогүй урсаж явлаа. 11 -р ангиа төгсөх гэж байж өдөржин аниме үздэг, компьютер тоглодог байлаа. Их сургуульд ороод ч нэг их дээрдээгүй…

Гэтэл тэр нэг өдөр Харвардад суралцдаг Билгүүний блогийг уншаад өөрийгөө хачин ихээр голж Англи хэл сурах нэг зорилготой болсон юм. Англи хэл сурах шахсны хүчинд аливааг харах өнцөг маань бага ч болтугай тэлэгдэв. Гэхдээ л өнөөх “Амьдралын зорилго” гэгчийг олоогүй явсан болохоор нэг л бүтэмжгүй байлаа. Юунд хүрэхээ мэдэхгүй байсан болохоор хаашаа явах, юу хийхээ ч мэдэхгүй. Юу хийхээ мэдэхгүй байсан болохоор зав чөлөөтэй үеэ кино, бичлэг үзэж, Facebook, Youtube -р хэсч өнгөрүүлдэг байв.

“Цаг бол алт” гэж нэг улигт үг бий. Аав ээждээ үглүүлсээр байгаад үгийг нь хайхарч сонсохоо больчихдог шиг хүн төрөлхтний суут сэтгэгчдийн хэдэн арван жилийн амьдралаасаа олж харсан ухаарлын тунгаамал болсон үгс ч нохой хуцахын чинээ үнэ цэнэгүй сонсогддог болчихжээ.

Зургийг time.com

Амьдралын зорилго, алсын хараа, хүрэх цэгээ олсон хэн бүхний хувьд “цаг бол алт” гэдэг үг зүрх, тархинд нь зэрэг хүрэх шиг санагддаг болов уу. Надад лав тэгэж санагдсан. Цаг хугацаа бол “нохойн баас” -тай зууралдахад дэндүү хайран зүйл. Харин ч аав, ээжийгээ асарч, үр хүүхэдтэйгээ тоглож, ханийгаа халамжилж, ядарсан, өвдсөн нэгэнд тусламжийн гараа сунгахад зарцуулах цаг, боломж шүү дээ. Гарынхаа салаагаар битгий урсгаарай, гуйя.

Тэгвэл ямар зорилготой болох вэ?

Бусдад туслаж, түүнээсээ сэтгэлийн ханамж авна гэдэг хүнд байж болох хамгийн нандин чанар, зорилго болов уу гэж бид боддог.

Гэр бүлээ чүү май тэжээж байгаа хүний бусдад туслаж чадах хэмжээ нь тийм ч их биш. Гэтэл хэдэн тэрбумийн хөрөнгөтэй хүний хувьд олон хүний амьдралд гэрэл гэгээг цацруулах их хүч чадал бий. Өдөр тутмын ажлаа үлгэн салган хийгээд л явбал тийм түвшинд хэзээ ч очиж чадахгүй, зовсон олонд тусламжийн гараа сунгаад хүрэхгүй, хүн төрөлд онож төрсний хэргийг бүтээж амжихгүй.

Бусдад тусламааргүй байвал ядаж гэр бүлдээ туслах зорилго байж болно шүү дээ. Бидний үеийн залуучууд бол арав хорин жилийн дараа хүүхдүүдээ дэлхийн топ сургуулиудад төлбөрийг нь төлөөд сургачих хэмжээний чадалтай болохыг зорих хэрэгтэй!

Ингээд зорилгоо олчихвол, зорилгодоо хүрэхийг үнэхээр хүсч байвал хоногийн 24 цаг урт биш богинохон гэдгийг ойлгоно, цаг бол алт гэдгийг мэдэрнэ, өглөө сэрүүлгээ дуугарахаас өмнө сэрдэг болно!

2. Өглөө эрт босох арга барилтай бол

Зургийг Мөнхчулууны Зоригт

Чи зорилгоо олчихсон бол өглөө босоход маш амар болж ирнэ. Гэхдээ л зөв арга барилаар нь оролдохгүй бол урам зоригоо мохоодог нэг гэмтэй. Миний хувьд сүүлийн хэдэн жилийн турш өглөө эрт босох гэж 10 гаруй янзаар оролдсон бөгөөд тэдгээрээс хамгийн үр дүнтэй, одоо болтол ашиглаж байгаа нь энэ юм:

  1. Орой унтахынхаа өмнө зорилгоо бод, төсөөл. Маргааш өглөө эрт босохгүй бол зорилгодоо мөд хүрэхгүй гэдгийг сана.
  2. Утсаа орноосоо хэдэн алхмын зайтай тавь. (Зорилгоо олоогүй байхдаа 3 зэрэг сэрүүлэг хол хол зайтай тавьж үзсэн ч бүгдийг нь унтраачхаад унтаад өгдөг байж билээ)
  3. Өглөө сэрүүлэг дуугарах үед дотроо “5–4–3–2–1” гэж тоолоод шууд босож сэрүүлгээ унтраа. (Өглөөний зуршлыг эхлүүлэх “гох” гэсэн үг)
  4. Сэрүүлгээ унтраачхаад шууд амаа угаа. (Энэ алхмыг л хийчихвэл тэгээд л болоо. Харин хийж чадахгүй бол буцаад унтах чинь гарцаагүй)
  5. 1 аяга ус уу. (Өглөө бие нэг л биш байдаг нь 7–8 цагийн турш огт шингэн юм уугаагүйтэй холбоотой. Тиймээс 1 аяга ус уувал илүү эрч хүчтэй болно)
  6. Суниа! Гар дээрээ эсвэл турник дээр суниагаарай. Хүсвэл бас бус дасгал хийсэн ч болно. Цусны эргэлтээ хурдасгавал тархинд очих цусны хэмжээ ч ихэснэ. Толгойгоо ажиллуулахад хэрэгтэй гэсэн үг.
  7. Бараг л бясалгал хий. Амьсгал авахдаа, гаргахдаа анхаарлаа төвлөрүүл. Өөр юу ч битгий бод. Эсэн бусын юм бодогдвол дахиад анхаарлаа төвлөрүүлэх гээд оролдоод байгаарай. Ганц минут хийсэн ч маш их амар амгаланг мэдэрнэ. Мөн л тархинд, сэтгэл санаанд тустай. (Өглөө эрт босож чаддаггүй хүмүүс яарч сандарсан, ундуй сундуй байдалтай өглөөг угтдаг бол “өглөөний” хүмүүс тэгдэггүй)
  8. Зорилгоо цаасан дээр бич. (Google sheet дээр байсан ч болно). Зорилго чинь чиний хувьд бодит байдал болсон байх учиртай. Далд ухамсрын түвшинд өөрийгөө эерэгээр програмчлахад тус болно.
  9. Юм унш (англиар). “Нохойн баас” л биш бол юу ч уншсан болно. Гэхдээ мэргэжлийн эсвэл баримтат уран зохиолын ном уншвал тун зүгээр. Санал болгох хөнгөн жанрын номнууд: “Homo Sapiens by Yuval Noah Harari”, “Black Swan by Nassim Nicholas Taleb”, “Focus by Daniel Goleman”
  10. Тэмдэглэл хөтөл. Өмнөх өдрийнхөө тэмдэглэлийг бичсэн ч болно. Гол нь өөртөө тохиолдсон явдлыг тогтмол бичээд байвал оюун санаа цэгцэрч, сэтгэл санаа дээрддэг юм шүү. (Бас л их олон судалгаагаар батлагдсан зүйл)
  11. Одоо жинхэнэ юмаа хий! Мэргэжлийнхээ номыг унш, мэргэжлийнхээ юмыг хий. Мэргэжилдээ дургүй бол хийх дуртай зүйлдээ улам сайжрахын тулд байж болох, хийж болох бүхнийг хий. Хэл сурч ч болно шүү дээ.
3. Нохойн бааснаас холуур яв

Зургийг Мөнхчулууны Зоригт

Гэр бүл, найзуудтайгаа цагийг сайхнаар өнгөрүүлэхээс бусад — эрүүл мэндэд хортой, ажлын бүтээмжид муугаар нөлөөлдөг, өөрийгөө хөгжүүлж урагш ахих цагийг чинь хумсалдаг юм бүхнийг нохойн баас гэж үзнэ.

Холуур өнгөрвөл зохилтой нохойн бааснууд:

  • Facebook — Эндээс “хэрэгтэй мэдээллээ олж авдаг” нтр гэж хуцах юм бол мэдээлэл олж авдаг сувгаа шинэчлэх хэрэгтэй болжээ! Өдөрт 2 удаа 10 минутаас илүүгүй ороод дотнын найз нөхөд чинь хаагуур юу хийж явааг хальт харчихад болно шүү дээ. Хэрэв цаг тутам ордог бол үүн шиг агийн “алуур” байхгүй. (Хүний анхаарал 1 сарнисны дараа дахин 100% төвлөрөхийн тулд 30–40 минут шаардагддаг! Лазер шиг фокуслаж чадахгүй бол өөрийгөө хөгжүүлнэ гэж горьдсоны гарз).
  • Кино, “хөгжилтэй бичлэг” үзэх — Орой гэрийнхэнтэйгээ ганц нэг кино үзэхэд ч болно л доо. Ажил дээрээ, ид хийж бүтээх үедээ кино үзээд суучихвал 10 жилийн дараа хаана байх вэ? Урсгалаараа хөвсөөр л явна биз. Манай Монгол улсын эдийн засгийн байдлаар бол тэр урсгал нь нэг их олигтой газар хүрэхгүй биз.
  • Хүн муулах — Бусдыг муу хэллээ гээд цайсан үс чинь харлахгүй, цалин чинь нэмэгдэхгүй. Хүн ер нь шальдар булдар юм бүхэнд хутгалдах албагүй, хүн бүхний талаар “боддог” байх хэрэггүй… Би чиний талаар юу гэж боддог вэ гэж үү? Юу гэж ч боддоггүй! Надад хийх, эргэцүүлэх өчнөөн юм байхад үхснээ хийж чиний талаар бодоод л суух юм бэ?
4. “Өөрийнхөөрөө бай” ч гэх шиг

Зургийг nytimes.com

Хамгийн өөрийнхөөрөө байгаа хүмүүс хаана байгааг мэдэх үү? Нарантуулын гадна бөөвийгөөд явж байгаа. Өдөр бүхнийг өөрсдийнхөөрөө өнгөрүүлж байгаа, тэр архичид.

Би өөрийнхөөрөө байсан бол өдийд 10 жилээ төгсөөгүй, ажил мэргэжилгүй, аав ээжээрээ тэжээлгээд гэртээ хэвтэж байгаа. Миний тухайн үедээ хиймээр санагдсан, өөрийн минь хүссэн зүйл нь тэр шүү дээ.

Өөрийнхөөрөө байгаагүйн хүчинд, өөрийгөө хүчилсний хүчинд, өөрөө хэчнээн дургүй байсан ч их сургуульд орсон, ажилд орсон. Хүнээс гуйлгүйгээр хар амиа авч явах боломжтой болсон.

Тиймээс хүүхдээ Харвардад сургачих хэмжээний бэнчинтэй, “боловсрол” -той болчхоод өөрийнхөөрөө байгаарай!

Энэ нь өөрийгөө хөгжүүлнэ гээд байнга өөрийгөө хүчилнэ гэсэн үг биш. 100 өдөр л хичээчихвэл аяндаа чиний нэг хэсэг болж эхэлнэ. Өөрийгөө хөгжүүлж сэтгэлийн таашаал авдаг болно. Өөрийнхөө зорилгод хүрэхийн төлөө хичээх нь тоглоом тоглох, архинд мансуурахаас ч их сэтгэлийн цэнгэлийг мэдрүүлдэг болно. Тэр болтол хичээж чадвал цааш зам саадгүй гэдэгт би итгэдэг. Чи ч гэсэн итгээрэй, хэрэгжүүлээрэй! Өглөөг эрч хүчтэй угтаж, зорилгынхоо төлөө хором мөч бүрийг алдалгүй хичээгээрэй!

Таалагдахгүй байна

9
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Mrs lia

[197.210.44.57]

2019-01-26 06:02:15

Би төлбөр тооцоо, өрийг ангилахын тулд зээл хайж байсан. Дараа нь би та нарын эргэн тойронд байгаа АТМ машинаас мөнгө хөөж хоосон хоосон хоосон ATM ATM картны талаархи саналыг харсан. Тиймээс би эргэлзэж байсан боловч {rickatmcardoffer @ gmail хаягаар холбоо барьж үзээрэй. com} тэд карт хэрхэн ажилладаг тухай удирдамжийн дагуу хариу өгсөн. Картаа өдөрт $ 5,000 шуурхай авах боломжтой ба $ 50,000,000.00 $ кредит авч байсан тул 24 цагийн дараа надад төлбөр төлөх төлбөрийг төлсөн төлбөрийг төлсөн гэдэгт би итгэлтэй байсан. Багц {карт} Би гарын үсэг зурж, дотогшоо буцаж очиж картаа үлдээсэний дараа картын ажлыг баталгаажуулсан. Энэ нь эргэлзээтэй зүйл биш учраас карттай & картыг ашигласан. Энэ хакерууд нь АНУ-д суурилсан хакерууд санхүүгийн эрх чөлөөтэй хүмүүст туслах зорилготой юм !! Хэрэв та энэ аргаар баян болгохыг хүсвэл эдгээр имэйл хаягаар холбогдоно уу: rickatmcardoffer@gmail.com}

Mrs lia

[197.210.44.57]

2019-01-26 06:02:13

2019-01-26 06:02:12