etoim.mn
photos/rich.jpg

600 жилийн өмнөх Флоренцийн баячуудын үр удам өнөөдөр ч хөрөнгөөрөө тэргүүлж байгааг судлаачид олж тогтоожээ.

Италийн эдийн засагчид болох Гуглиельмо Бароне, Сауро Мочетти нар 1427 оны Флоренцийн татвар төлөгчдийг 2011 оны тоо баримттай харьцуулсан судалгаа хийсэн байна. Гэтэл 600 жилийн өмнөх баячуудын үр удам өнөөдөр ч баян хэвээр байгааг тэдний овгоос нь харж болохоор байжээ.

Италичуудын овог нэр нь маш сайн өвлөгддөг бөгөөд газар зүйн хамаарал өндөр байдаг гэнэ.  Сонирхолтой нь 600 жилийн өмнөх баячуудын үр удам өнөөдөр чинээлэг хэвээр, нэр хүндтэй ажил төрөл эрхэлж байгаа нь харагдсан бол доод хэсэгт байсан гэр бүлүүд өнөөдөр ч дунджаас доогуур амьдарч байгаа нь харагдсан байна.

Мэдээж хөрөнгө мөнгийг үр удам нь өвлөж авдаг хэдий ч тэд хэрхэн олон удаагийн Флоренцийн бүслэлт, Наполеоны түрэмгийлэл, Бэнито Муссолинигийн дэглэм, дэлхийн хоёр дайныг давж гаран байр сууриа хадгалж чадсан нь сонирхол татаж байгаа юм.

Өмнө нь Англичууд бас ийм судалгаа хийж Английн гэр бүл, удам судрын нийгмийн статус найман зууны турш буюу 28 үеийн турш хадгалагдсаныг үзүүлж байжээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх