etoim.mn
photos/1ev5srrp62u3o2r0ggacls30jq.jpg

Өнөөдөр Японы Боловсролын сайд Нориаки Китазаки сурагчдын амиа хорлолт энэ жилийн хувьд сүүлийн 30 жилд байгаагүй өндөр үзүүлэлттэй гарсан хэмээн мэдэгджээ. Сурагчдын амиа хорлолтын шалтгааныг нарийн тодорхойлоход хүндрэлтэй байгаа гэнэ. Гэхдээ энэ жилийн хувьд амиа хорлосон 250 сурагчийн хувьд 33 нь өөрсдийн ирээдүйдээ итгэх итгэлгүй болсон, 31 нь гэр бүлийн асуудалтай, 10 нь сургууль болон сургуулиас гадуур хүүхдүүдэд дээрэлхүүлж байсан бол үлдсэн 140 хүүхдийнх нь амиа хорлосон шалтгаан тодорхойгүй байна гэжээ. Цагдаагийн газрын мэдээлснээр улсын хэмжээнд нийт иргэдийн дунд амиа хорлолтын түвшин 2003 онд 34,427 байсан бол 2017 онд 21,321 болж буурсан дүн гарчээ.

Харин  дунд сургуулийн сурагчид амиа хорлосон үзүүлэлтүүдийн хувьд 1986 онд 268 байсан бол өнгөрсөн жил гэхэд 245, харин энэ жилийн байдлаар 250 болж өсчээ.

Япон улсад “Дунд сургуулийн сурагчдын амиа хорлолтын үзүүлэлт дорвитой буурахгүй байгаа нь зайлшгүй шийдвэрлэх ёстой чухал асуудал мөн” гэж Боловсролын сайд мэдэгдэлдээ цохон нэмж хэлжээ.

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

эх сурвалж: www.reuters.com

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх