etoim.mn
photos/blzoo.jpg

Хосын харилцааны хамгийн нандин хийгээд зайлшгүй анхаарал тавих ёстой үе бол болзоо юм. Манай эрчүүд ихэвчлэн “Би энэ тал дээр хөлдүү” гэх хандлага гаргадаг ч гайхалтай болзоог зохион байгуулах нь хайр дурлалын талбарт л гаргаж болох маш том ялалт юм. Нөгөө талаар болзоо ямар байх нь үнэхээр дурлаж, хайрласан уу? Эсвэл...? гэдэг асуултын хариулт байх ч боломжтой болов уу. Диваажингийн дууч шувуухай хүртэл болзоондоо бэлдэж ямар их хөдөлмөрлөдөг гээч? Ингээд романтик болзоогоо зохиоход бэлэн үү, залуу минь?

Болзоонд хэрхэн урих вэ?

Эрчүүдийн ихэнх нь бүсгүйчүүдээс хамт гарахыг асуух үедээ үл тоомсорлосон царай гаргаж, шулуухан асуухаас зүрхшээдэг учир шууд хэлэлгүй, бага зэрэг тойруу утгаар хэлж болох ч “Зөвхөн юм уухаар хамт гаръя” гэж хэлэх нь болзох урилга болно гэж бодож байвал та эндүүрч байна. Ганц бие хүмүүсийн бараг 70 хувь нь энэ асуултыг болзоо, эсвэл зүгээр л хамт юм уух хүсэлт эсэхэд эргэлздэг гэнэ. Гэрлэлт, сексийн чиглэлээр мэргэшсэн профессор Жейн Гарерийн хэлснээр “Таны уулзах уу? гэсэн үг түүнд найзын журмаар уулзахыг хүсч буй мэт сэтгэгдлийг төрүүлдэг” гэжээ. Тиймээс та шулуухан санаагаа илэрхийлбэл тэр таны өөртөө итгэлтэй байдлыг үнэлэх болно.

Болзоонд урихдаа шууд залгах нь илүү итгэл төрүүлж, болзоог илүү хялбар болгодог. Хамгийн шалгарсан болзоонд урих санал бол “Би чамайг очоод авъя” гэдэг өгүүлбэр. Хэрэв тэр таныг жинхэнэ болзоонд урьж буйг мэдвэл түүний хувьд таны талаар эргэцүүлэх боломжийг олгодог. Хэрэв таныг сонирхдоггүй бол та цаг алдалгүйгээр өөртөө тохирох нэгнийг хайж чадна.

Төлөвлөлт

Танд ямар нэгэн төлөвлөгөө байхгүй бол болзоонд яваад хэрэггүй. Төлөвлөгөө зохио, гэхдээ түүний сонирхолд нийцсэн, түүнд таны талаар эерэг сэтгэгдэл төрүүлэх төлөвлөгөө шүү. Болзоогоо сонгодог, аяллын, спортлог, бүжгийн клубт, үндэсний хэв маягтай гээд ямар ч хэлбэрээр зохион байгуулж болно. Үүний тулд болзоонд урих бүсгүйнхээ санал, хүсэлтийг харгалзан үзэх нь болзоог илүү хялбар болгох болно.

 Та болзоогоо хэд хоногийн өмнөөс төлөвлөснөөр, энэ үйлдэл чинь түүний цагийг үнэлж, түүнийг хүндэлж байгаа сэтгэгдлийг төрүүлэх болно. Болзоо товлох өдрөө долоо хоногийн өмнөөс төлөвлөх, хэрэв аялал, тоглолт үзэхээр төлөвлөж байгаа бол түүнээс ч уртаар төлөвлөж байгаарай. Хэрэв тэр тухайн өдөр завгүй бол түүний боломжит цагийг асуугаарай.

Бэлтгэл

Сайхан хувцасла, сүрчиг цац, хаалга онгойлгож өг, төлбөр төлөхийг хүс. Тэгээд түүний хэрхэн хариу үйлдэл үзүүлж буйг ажиглаарай. Хэрэв тэр таны үйлдэлд тавгүй хандах, танд өөрөө хаалга нээж өгөх гэж оролдох, төлбөрөө хувааж төлөхийг хүсэж байвал энэ магадгүй түүний хувьд болзоо биш байсан бололтой.

Гэхдээ тэр эелдгээр таны жентелмэн занг хүлээж авч, яриан дундаа болзоо гэсэн үг хэрэглэж байвал энэ үнэхээр болзоо байжээ. Жишээ нь, тэр хөгжилтэйгөөр энэ бол хамгийн гайхалтай анхны болзоо байлаа гэж хэлээд энэ яриагаа үргэлжлүүлэх, эсвэл ярианы сэдвээ өөрчилж байвал та одоо болзоондоо итгэлтэй байж болно.

Бусад хүмүүстэй сайхан харилцаж тэдний эвийг олж чадна гэдэг бас нэг нууц түлхүүр юм. Эмэгтэйчүүд өөрийн танилуудтайгаа санамсаргүй тааралдах, эсвэл танилцуулах үед санаа зовох зүйлгүйгээр тэднийг үргээчхэлгүй өөрийгөө танилцуулаад яриа өрнүүлж чаддаг залууг илүүд үздэг. Цаашлаад өөрийн аав ээжтэйгээ танилцуулахад ч мөн адил. Хэрэв та хүмүүсийг үргээдэг бол бусадтай харилцах чадвар дээрээ яаралтай ажиллаж эхлээрэй.

Өөр олон зүйлийг нуршихаас илүүтэй хамгийн чухал нь өөртөө итгэлтэй байдал. Эмэгтэйчүүд эрчүүдээс хайдаг хамгийн чухал нэг зан чанар бол өөртөө итгэлтэй байдал юм. Нөгөө талаасаа залуу өөртөө итгэлгүй байна гэдэг нь ухаантай, царайлаг, авьяаслаг, мэдрэмжтэй байдлыг бүгдийг нь үгүй хийх болно. Энэ нь өөрт байгаа маш том бэлгийг яаж ашиглахаа мэдэхгүй байгаа гэсэн үг юм. Тиймээс болзоот залуу минь өөртөө итгэлтэй байгаарай.

Анхны болзоонд баглаа цэцэг, амттан, ном, гоёл чимэглэлийн зүйл гээд сэтгэл хөдөлгөх бяцхан бэлэгтэй очихоо битгий мартаарай

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх