Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/olloo_mn_1541381745_temtsen.jpg

Чөлөөт бөхийн олимпийн гурав, дэлхийн 13 удаагийн аварга Японы алдарт бөх Саори Ёшидагийн нэрэмжит “SAORI CUP” өсвөр үе, залуучуудын олон улсын тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд түүний төрсөн нутаг Цүй хотод болжээ.  Энэхүү дөрөв дэх удаагийн тэмцээнд Монгол, Япон, Канад, АНУ, Норвеги гэсэн таван орны 800 гаруй тамирчинд авхаалж самбаагаа сорьсон байна.

Тус тэмцээнд Чингэлтэй дүүргийн дасгалжуулагч П.Чулуунбаатар, Баянхонгор аймгийн дасгалжуулагч С.Мөнхдуулдах, БТСДуС-ийн дасгалжуулагч Б.Нямбаяр, олон улсын шүүгч Б.Эрдэнэболдын хамт манай улсын 21 тамирчин оролцсоноос нэг алт, долоон мөнгө, хоёр хүрэл, нийт 10 медаль хүртлээ. Өсвөр үеийн хөвгүүдийн ангилалд Баянхонгор аймгийн тамирчин Н.Батзориг, Ж.Далайдорж, О.Дондов, охидын ангилалд БТСДуС-ийн Д.Энхдангина, Налайх дүүргийн "SJ" клубийн А.Даваажаргал мөнгө, “Женко” клубийн тамирчин Э.Одзаяа хүрэл, залуучуудын ангилалд Чингэлтэй дүүргийн тамирчин Н.Анударь алт, тус дүүргийн тамирчин Б.Энхзул, Баянхонгор аймгийн тамирчин Б.Хонгорзул мөнгө, Ө.Пүрэвсүрэн хүрэл медалийн эзэн болов.

Сонирхуулахад, Б.Хонгорзул, Э.Одзаяа нар дөрвөн жил дараалан тус тэмцээнээс медаль хүртсэн бол Ө.Пүрэвсүрэн гурав, бусад нь анхны медалиа авсан байна.

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх