Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/bondgor.png

Монгол улсын "Эх үрс"-ийн элч дуучин Ноён Бондгор буюу Ц.Амарбаяр, гэргий Б.Золзаяатайгаа хамтран  "Хос жаргал" хэмээх уран бүтээл гаргаж энэхүү дуун дээр хийгдсэн хосуудын зурган эвлүүлгийн уралдааныг "Portal entertainment"-ын уран бүтээлчидтэй хамтран  хамтран зохион байгуулсан юм. Тус уралдаанд 200 гаруй гэр бүл оролцсон бөгөөд өнөөдөр ялагчид шагналаа гардан авлаа.  

Тус уралдааны ялагчидаар н.Оюунчимэг гэр бүл, Э.Ууганбаяр гэр бүл,

 н.Данзандарж гэр бүл, н.Тэмүүлэл гэр бүл, О.Тэмүүжин нарын гэр бүлүүд тодорч ивээн тэтгэгч байгууллагуудын шагналаас гадна “Контас” компаний брэндийн хос бугуйн цаг, “Дээдсийн гоёл” салоны хос дээл, хургатай хундан цагаан хонь болон хурдан удмын адуу мөн супер шагнал болох өргөө цагаан гэрээр тус тус шагнуулсан юм.

Мөн тэргүүн байрын шагналын эзэн болсон жүжигчин О.Тэмүүжингийн гэр бүл өөрсдийн шагнал болох өргөө цагаан гэрээ түймэрт гэрээ алдаж орох оронгүй болсон өрх толгойлсон эмэгтэй Цэцэгмаад өгч жинхэнэ гэнэтийн бэлэг барьсан юм. Тэрээр Цэцэгмаа эгчид туслах боломж олгосон Ноён Бондгор буюу Ц.Амарбаярт болон тэдний гэр бүлд санал өгсөн бүхий л хүмүүст талархаэ байгаагаа илэрхийлсэн юм.

Түүнчлэн ноён Бондгор  “Өнөөдөр янз бүрийн шалтгаанаар хэцүү амьдралтай олон гэр бүл бий. Тэднээс нэг нь ч болтугай дулаан гэрт  тайван тухтай амьдрах болсонд баяртай байна. Гэр бүл гэдэг аз жаргал, ирээдүй, эв нэгдлийн илэрхийлэл. Хайр, энэрэлээр дүүрэн, халуун дулаан гэр бүл гэдэг нь гэр бүлийн гишүүдийн хувьд итгэл, урам зоригийн эх булаг байдаг учраас та бүхэн бие биедээ хүлээцтэй байж алдвал түшээд аваарай хэмээсэн юм.

 

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх