Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/_104141893_mediaitem104141892.jpg

БНХАУ-ын Чунчин хотын Янзыций голын гүүрэн зам дээр зорчигч тээврийн автобус, суудлын автомашинтай мөргөлдөж олон хүний амь эрсэдсэн авто осол гарчээ. "Тухайн ослоор 13 хүн амиа алдаж, хоёр хүн сураггүй алга болсон"  хэмээн аврах албаны хүмүүс мэдээлжээ.

Замын хяналтын камерын бичлэгээс харахад автобус хяналтаа алдаж  урсгал сөрөн урдаас ирж байсан автомашиныг мөргөжээ. Харин автобус доторх бичлэгийг үзэхэд  48 настай Луи гэх эмэгтэй жолооч руу гар утсаа шидэж түүнийг  зогсохыг шаардах үеп жолоочын анхаарал түр хугацаанд сатаарч хойшоо харах  үед жолоодлого алдан энэхүү осол гарчээ.  

Аврагчдын хэлж байгаагаар одоогоор амьд үлдсэн хүн байгаа эсэх нь тодорхойгүй байгаа бөгөөд хоёр хүн олдохгүй байгаа юм байна.

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

Эх сурвалж: www.bbc.com

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх