Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/2srao3cgfab7539kiin1p9o4c9.jpg

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөө шөнө нутгийн зүүн хагаст, маргааш өдөр нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэн байхыг анхааруулж байна.

2018 оны 11 дүгээр сарын 02-ны 20 цагаас 11 дүгээр сарын 03-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 9-14 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 2-7 хэм хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 20-25 хэм, бусад нутгаар 11-16 хэм, өдөртөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 11-16 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 6-11 хэм, бусад нутгаар 1-6 хэм хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Дорнод, Дарьгангын тал нутгаар 1-6 хэм, бусад нутгаар 6-11 хэм, өдөртөө бүх нутгаар хүйтэрч 2-7 хэм хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр. Хүйтэрч шөнөдөө 7-9 хэм, өдөртөө 0-2 хэм хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч шөнөдөө Дундговийн нутгаар 8-13 хэм, бусад нутгаар 1-6 хэм хүйтэн, өдөртөө бүх нутгаар 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө үүлэрхэг, өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хүйтэрч шөнөдөө 11-13 хэм, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна.

2018 оны 11 дүгээр сарын 04-нөөс 11 дүгээр сарын 08-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

4, 5-нд Хөвсгөлийн уулархаг нутгаар, 6-нд баруун болон нөвийн нутгийн хойд хэсгээр, 7-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи зарим газраар 7-нд секундэд 15-17 метр, бусад хугацаанд секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 8-13 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 1-6 хэм хүйтэн байна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх