Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/45259209_217379475673505_3416644207635333120_n.jpg

Аглуу энтертайментын “Хөшиг нээгдэхэд нууц задарна” шоу тоглолт өчигдөр /2018.11.01/ амжилттай нээлтээ хийлээ. Тус тоглолтод МУГЖ С.Лхагвасүрэн, МУСТА Ш.Доржсүрэн нар урилгаар оролцсон  бөгөөд энэ удаагийн шоу тоглолтод олон залуу уран бүтээлчид оролцож байгаагаараа ихээхэн онцлогтой болсон юм.

Хошин урлагийн анхдагчуудын нэгээр ахлуулсан цоо шинэхэн хамт олон чухам ямар бэлэг барих нь үзэгчдийн сонирхолыг ихээхэн татаж байсан нь нууц биш  юм.

Аглуу энтертайментын уран бүтээлчид ч тэдний хүлээлтийг хөсөрдүүлэлгүй даацтай шинэлэг байж чадсан бөгөөд дуу бүжиг, энтертаймэнт, элдэв сюрпризээр дүүрэн нэгэн үдшийг үзэгчиддээ бэлэглэлээ. 

Тоглолтын дараа Аглуу акул байгаа юм чинь ийм зүйл хийлгүй яадаг юм гэсэн хүмүүс ч олон байсан юм.

Хошин урлагт цус төлжүүлэн гарч ирсэн шинэхэн энтертайментын цоо шинэхэн тоглолтыг та ч гэсэн ирж сонирхоороы. Тэдний “Хөшиг нээгдэхэд нууц задарна” шоу тоглолт Соёлын төв өргөөнд өдөр бүр 19 цагаас тоглогдоно.

Бэлтгэсэн: Ц:Эрдэнэтуяа

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх