etoim.mn
photos/5o6qqrhn1g4d147oms4jms3gf7_b.jpg

“Бизнес эрхлэхүй 2019: Шинэтгэлийн төлөө суралцах нь” тайлан гаргаснаа Дэлхийн банк танилцууллаа. 128 орны Засгийн газар хувийн хэвшлийн үйл ажиллагааг дэмжин, хүнд суртлын эсрэг бодитой арга хэмжээ авч хэрэгжүүлж байгааг тусгадаг тус тайланд манай улс 190 орноос 74 дүгээрт эрэмбэлэгдсэн байна. 

Тодруулбал, Манай улс 100 онооноос 67.47-ийг (өнгөрсөн жил 67.47-г авч байв) авч 190 орноос 74 дүгээрт эрэмбэлэгдсэн байна. Энэ нь өмнөх оныхоос 12 байр, оноо 1.29 пунктээр буурсан дүн болов. Барилга байгууламж худалдах зөвшөөрөл авах, үл хөдлөх хөрөнгө бүртгүүлэх, зээлийн хүртээмжийн үзүүлэлтээр дээгүүр бичигджээ.

Харин эрчим хүчинд холбогдох, хил дамнасан худалдаа хийх, дампуурлыг шийдэх зэрэг үзүүлэлтийн оноо муу байжээ. Дэлхийн банкны ерөнхийлөгч Жин Ён Ким “Дэлхийн аль ч улсад эдийн засгийн тогтвортой өсөлтийгш хангах, ядуурлыг бууруулахад хувийн сектор гол үүрэг гүйцэтгэж болно” гэжээ.

Улс орнуудад бизнес эрхлэхэд хэр таатайг эрэмбэлэн харуулдаг уг жагсаалтыг тэргүүлж буй 10 орны тоонд багтах Шинэ Зеланд, Сингапур, Дани эхний гурван байрыг хоёр дахь жилдээ эзэлж, засаг захиргааны онцгой бүс Хонконг, БНХАУ, БНСУ, Гүрж, Норвег, АНУ, Их Британи, Македон ард нь жагсжээ. Урд хөрш хамгийн ихээр сайжирсан 10 улсад багтахын сацуу 30 байраар урагшилж, 46 дугаарт эрэмбэлэгдсэн байна.

Мөн тус тайланд 128 орны Засгийн газар хувийн хэвшлийн үйл ажиллагааг дэмжин, хүнд суртлын эсрэг бодитой арга хэмжээ авч, өнгөрсөн онд 314 шинэтгэл хэрэгжүүлсэн нь шинэ амжилт болсныг тайланд онцолжээ.

Тодруулбал, жижиг, дунд үйлдвэр, гарааны бизнес эрхлэгчдэд шинэтгэл өгөөжөө өгч, ажлын байр шинээр бий болгох, хувийн хөрөнгө оруулалтыг дэмжихэд идэвхтэй ажилласан байна.Монгол Улсад нэхэмжлэгчийн төлбөрийг бууруулах замаар гэрээний хэрэгжилтийг сайжруулахад арга хэмжээ авсныг дурджээ.

 

Бэлтгэсэн: Э.Мөнх-Эрдэнэ 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх