etoim.mn
photos/face.jpg

Төр бол албадлага, хүчирхийлэл гэдэг. Төрийг дагаад заавал дагаж мөрдөх ёстой хууль бий болно. Хуулийг дагаагүй хүмүүсийг хатуу чанд шийтгэнэ. Хүн хууль зөрчсөн эсвэл зөрчөөгүй бай гэсгээл шийтгэл хүлээхгүйн тулд зөрчөөгүй л гэж зүтгэх бараг л ёс. Аль тивд, аль нийгэмд байгаагаас үл хамаараад төр болгонд хэрэгтнүүдийн эрүүдэн шүүж хэргийн хүлээлгэдэг байсан, одоо ч байгаа. Хэрэв төрийн энэ бүх албадлага дээр шашны хэнээ нийлвэл бүр ч аймшигтай зүйл болно. Төр нь гол төлөв хүний үйл хөдлөлийн гадаад илрэлийг хяндах, цагддаг, албаддаг бол шашин нь дотоод амьдралыг хянах цагдах гэнэ, буруу муу бодол бодлоо гэж гэсгээх гэдэг. Ийм байдал Дундад зууны Европт үүссэн юм. Католик эсвэл протестант шашин ноёлж байгаагаас үл хамаараад шашны хэнээтнүүд олон зууны хүнийг муу ёртой сүлбэлдсэн, чөтгөр мөргөсөн, буруу номод орсон гэж хардан аймшигтай тамлан зовоож хэрэги хүлээлгээд хороож байсан нь түүхэн үнэн. Уншигч танд Дундад зууны Европт тэрс үзэлтэн, тэрс номтууд, чөтгөр шуламтай орооцолдсон гэж хил хэрэгт оруулж байсан хүмүүсийг эрүүдэн шүүдэг байсан хэрэгслүүдийг сонирхуулъя. 1. Өргөстэй гутал

Өсгий дороо хурц өргөстэай гутал. Өргөсийгй эргэдэн хийж  эсвэл сугалж болно. Өргөстэй үед ийм гутал өмсгөсөн хүн тамираа шавхтал өлмий дээрээ зогсодог. Харин тамир нь дуусаад өргөс өсгий рүү шигэж орохоор хэргээ хүлээнэ. 2. Тэрс үзэлтний сэрээ Хоёр үзүүр нь эрүү рүү, хоёр нь цээж рүү хатгасан энэ сэрээ нь сэжигтэнд толгойгоо хөдөлгөх ямар ч боломж өгдөггүй байж. 3. Шуламыг услах сандал Тэрс үзэлтэн, шуламтай орооцолдсон гэж сэжиглэсэн хүнийг урт урт модны нэг үзүүрт бэхэлсэн сандар дээр уяж ус руу оруулж хэсэг байлгаад гарган ирж ахиад усанд дүрж тамалдаг байжээ. Энэ эрүүг намар орой, эсвэл өвөл гол төлөв хэрэглэдэг байж. Голын мөсөнд цооног гаргаад дүрдэг. Сэжигтнийг хэргээ хүлээх хүртэл олон өдрөөр тамлах нь хэвийн зүйл байжээ. 4. Испани гутал Хөлд төмөр ялтсаар бэхлээд сэжигтнийг тавьсан асуултад хариулахгүй байх тоолонд чангалсаар ясыг нь хугалдаг. Ийм эрүү шүүлтэд орсон хүний хөлийн яс өвдөгнөөс доогуур юу ч үгүй болтол үйрч, арьс нь цамц шиг салбагнадаг байсан аж. 5. Усаар тамлах Энэ тамлалыг Дорно зүг загалмайтны аян дайн хийх үед христийн шашны хэнээтнүүд анх туршсан гэдэг. Нүгэлтнийг нуруун дороос нь шахаж түрэн гэдийлгэдэг тусгай тавцан дээр уяж бэхлээд, ам руу нь давуу, өвс чихэн хаагдахгүй болгоод их хэмжээний ус хүчээр юүлдэг байж. Эрүүдүүлж байгаа хүн хэргээ хүлээхээс нааш тасралтгүй явуулдаг. Хүлээлгүй тэвчсээр ус орохоо больвол ярагчин хүний гэдсэн дээр нь дэвсэн дуусгадаг байсан аж. 6. Муурын савар Төмөр сарвуугаар хүний арьсыг удаанаар хуулдаг, хэргээ хүлээлгүй удсан хүний хавирга, махыг нь сарвуугаар хуу татдаг байжээ. 7. Дэгээ Гарыг нь ард нь хүлээд дээш нь өргөж татдаг. Өвдөлтийг нэмэгдүүлэхийн тулд заримдаа сэжигтний хөлд нь хүнд ачаа зүүдэг, эсвэл тусгай төхөөрөмжөөр хөлийг нь урагш татан мөрийн нь мулталдаг байжээ. 8. Тасдах Чөтгөр шуламтай орооцолдсон хүнийг эрүүдэх нэг арга. Дөрвөн мөчийг нь дөрвөн моринд хүлээд тэлж татдаг. Чөтгөртэй явалдаагүй үнэн сүсэгтэй бол бурхан аварч, морьд тасар татахгүй гэж үздэг байж. 9. Лийр Энэ хэрэгслийг хүний нэг сүв рүү хийгээд тэлж аймшигтайгаар тамалдаг байжээ. Гол төлөв ямар сүв рүү нь хийдэг байсныг хэлэх хэрэггүй байх. 10. Сүнсийг ариутгах Католик шашинтай олон оронд чөтгөртэй орооцолдсон хүний сүнсийг ариутгаж болно гэж үздэг байж. Үүний тулд нүгэлтэний хоолой руу буцалмаг халуу ус эсвэл улайссан цог хийдэг байж. Ингэвэл бохирдсон сүнс цэвэршинэ гэж үзсэн хэрэг. Сүнсээ ингэж цэвэрлүүлсэн хүнийг ямар төсгөл хүлээдэг байсныг тааж ядах юмгүй. 11. Өлгөдөг тор Хоёр янзаар хэрэглэдэг байж. Эсвэл хүйтэн өдөр усанд дүрэн гаргаж ирээд өлгөнө, эсвэл аагим халуунд өлгөнө. Муу ёртой сүлбэлдсэн гэж хэргээ хүлээвэл нэг мөр ариус гээд торон дотор нь үлдээдэг. 12. Гавлын шахуурга Гавлыг нь шахуурга дор бэхлээд чөтгөртэй сүлбэлдсэн хэргээ хүлээх үү, тэдний өдөр тийм хүний эсрэг хар шид ашигласан чинь мөн үү гээд л асууж эхэлнэ. Үгүй гэх тусам чангална. Энэ шүүлтээр орсон ихэнх сэжигтэн нөгөө ертөнц рүү оддог байсан. Хэргээ хүлээлгүй үхвэл гэмгүй хүн байж сүнс нь диваажинд очлоо гэнэ. Хэргээ хүлээгээд үхвэл нүгэлтэн зохих шийтгэлээ авлаа гэнэ. 13. Түүдэг Муу ёртой сүлбэлдсэн, хар дом хийсэн, шулам, ороолон болсон гэж ялласан хүмүүсийг шатаах нь их учиртай байж гэнэ. Шатаахад махан бие зовж тарчлах ч сүнс нь галд ариусч, бузар муухайгаас салаад диваажинд очих боломжтой болдог гэж үздэг байжээ. 14. Урвагчийн өлгий  Ипполит Марсили гэгч энэ эрүүг зохиожээ. Үүнийхээ төлөө тухайн үедээ их л сайшаагдаж байсан гэнэ. Учир нь, энэ эрүү нь хүний ясыг хугалдаггүй, шөрмөсийг тасалдаггүй энэрэнгүй, зөөлөнд тооцогддог байж. Хэрэгтнийг олсоор өргөөд дараа нь өлгийн дээд үзүүрийг дээр нэр гарсан Лийр хийдэг байсан тэр газар руу зоодог байжээ. Аймшигтай өвдөлт үүсгэдэг тул хүн ухаан алдаад асуултад хариулж чадахгүй болдог. Ийм үед буулган ухаан оруулж байгаад ахиад "өлгийддөг" байсан аж. 15. Өлгий Дээрх эрүүтэй адил. Элдэв тайлбар хийх нь илүүц байх. 16. Айрон Мейден. Төмөр хатагтай. Эмэгтэй хүний дүрстэй том сав. Дотор нь янз бүрийн өргөс, ир олныг байрлуулсан. Гэхдээ хүний биед шигэхдээ зүрх, уушиг, бөөр, том судас гэх мэт амин чухал газар гэмтэли учруулахааргүй байрлуулсан. Иймд Төмөр хатагтай дотор хийсэни хүн өргөсөнд хатгуулж, ирэнд бие зүсүүлэн удаан хугацаанд цус нь урссар амь тавьдаг байжээ. Энэ эрүүг хамгийн анх 1515 онд хэрэглэхэд дотор нь хийсэн хөөрхий хүн гурван өдрийн турши зовж байгаад үхсэн гэж бүртгэгдсэн байдаг. 17. Байцаалтын сандал Манайд нэг иймэрхүү сандал оруулаад ирсэн, байцаалтад ашиглах гэж байгаад ил болж бөөн дуулиан тарьж байсныг та санаж байгаа байх. Энэ бол дээр үеийн илүү харгис хувилбар. Өргөс хамаг бие рүү нь шигэхээр хүн өчүүхэн төдий хөдөлж чадахгүй болдог.  18. Гадас Хүнийг дээр нь суулган тамладаг энэ гадасны тухай Дракула гүнгийн тухай элдэв кинонд олон гардаг тул тайлбар хэрэггүй байх. Гадсанд зоогдсон хүн олон өдрийн турш амьд байдаг байж. Шашнаасаа урвасан тэрсүүд үзэлтнүүдийг юу хүлээж байгааг харуулахын тулд ийм гэсгээлийг олны өмнө явуулдаг байжээ. 19. Хөрөө Төрөөс эрх авсан шашны хэнээтнүүдийг хүн тамлах арга санаанд оромгүй аймшигтай хэрцгий. Хүний хамгийн эмзэг, өвддөг газар байдгийг сайн мэднэ. Ийм "шулам", "ороолон", "хар шидтэн" хүмүүсийг хэдий чинээ өвтгөн хорооно тэр чинээгээр муу ёр хүчээ алдаж, харин сүнс нь ариусдаг гэж үздэг байж. 20. Дугуйнд хүлэх Яллагдагчийн бүх том ясыг хуга цохиод тийм дугуйнд хүлэж эргүүлэн тамална. Соёлтой, иргэншсэн Европын өнгөрсөн түүх нэг иймэрхүү байжээ. Одоо Европын, ялангуяа Өрнөд Европын шорон, хорих газруудын нөхцөл их сайн, зарим улсын зочид буудлаас ч дээр байдаг нь магадгүй энэ өнгөрсөн үеийни харгислалтай нь холбоотой байх. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх