Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/20180609_p1c9d755e41me66qg1ksbsipntk3.jpg

Монголын үндэсний бөхийн холбооноос ээлжит бус “Их Эе” хурлыг хийх саналыг өчигдөр тавьжээ. Тодруулбал, тус холбооноос Л.Чинбатад дахин албан бичиг хүргүүлсэн байна.  

Хоёр тал болоод байгаа холбооны төлөөлөл өнгөрөгч зургадугаар сарын 16-ны өдөр Монголын Үндэсний олон нийтийн радио телевизийн нэвтрүүлэгт орсны дараа хоёр сарын дараа хурлаа хийх талаар ярилцжээ.  

Тиймээс Үндэсний бөхийн холбооны цэцдийн зөвлөлийн дарга Г.Өсөхбаяр дархан аварга Х.Баянмөнхөд өнгөрөгч сард сануулсан ч хариу өгөлгүй өнөөдрийг хүрсэн байна. Тиймээс Үндэсний бөхийн холбооноос ээлжит бус “Их Эе”-ийг хуралдуулах саналыг Л.Чинбатад хүргэж энэ сарын 8-ны дотор хариуг ирүүлэхийг санал болгожээ.  

Холбоодын маргаантай байгаа асуудлын улмаас Бөхийн өргөө хаалттай хэвээр байгаа. Бөхийн барилдаан “Алдар” спорт хороо, “Аса” цирк болон Спортын төв ордонд зохиогдсоор байна. Мөн аймаг, цэрэг, сумын цолтой бөхчүүдийн зөвлөл байгуулагдаж, маргаантай байгаа асуудлыг яаралтай цэгцлэхийн сануулсаар байгаа. Байгуулагдаад удаагүй байгаа уг зөвлөл анхдугаар барилдаанаа өнгөрсөн долоо хоногт хийсэн юм.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх