Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/45292119_344069643016986_151103550838013952_n.jpg

Төв аймагт энэ сарын 3-5-ны өдрүүдэд зохион байгуулагдах Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн хүрээнд ард иргэдэд болзошгүй аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, хор уршгийг арилгах, эрсдэлийг бууруулах чиглэлээр мэдлэг олгох сургалтуудыг зохион байгууллаа.

Сургалтыг ОБЕГ, “Дэлхийн зөн-Монгол” ОУБ, МУЗН, “Жайка” Олон улсын байгууллагатай хамтран иргэд, олон нийтэд аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, өөрийгөө болон бусдыг авран хамгаалах, аюул, эрсдэлгүй орчинд аж төрөх мэдлэг боловсрол эзэмшүүлэх зорилгоор боловсруулсан “Бэлэн бай”, “Хэн ч, Хэзээ ч, Хаана ч Бэлэн” сургалтын багцуудаар явуулж байгаагаараа онцлог юм.

Гамшгаас хамгаалах мэдлэг олгох зорилготой сургалтад аймгийн төрийн болон төрийн бус байгууллагын ажилтан, ард иргэд, оюутан, залуучууд болон ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг хамруулан 42 удаагийн сургалтыг зохион байгуулж, 1643 иргэнийг хамруулаад байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх