Жүжигчин Хан Чэ А охинтой болсон талаар түүний харьяалагддаг Mystic Entertainment мэдээллээ. Жүжигчин бүсгүй өнгөрөгч 10-р сарын 30-ны өглөө төрсөн бөгөөд ямар нэг хүндрэл гараагүй байна. Одоогоор эх хүүхдийн эрүүл мэнд сайн байгаа гэнэ.
Өнгөрсөн 5 дугаар сарын 6нд Хан Чэ А болон түүний нөхөр Ча Сэ Жи нар "Shilla" зочид буудалд өөрсдийн гэр бүл, дотны найзуудынхаа хүрээнд хурмийн ёслолоо үйлдэж байсан билээ. Тухайн үед шинэхэн хосууд бал сарын аялалаар яваагүй бөгөөд хэвлий дэх хүүхдээ сайн бойжуулахад анхаарлаа хандуулна хэмээн мэдэгдэж байсан юм.
Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа
эх сурвалж: allkpop.com