Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/1029-en-planecrash-vancleave-1698614-640x360.jpg

Индонезийн онцгой байдлын үндэсний агентлагийн төлөөлөгч “Boeing 737” зорчигч тээврийн нисэх онгоцонд сууж явсан бүх зорчигч ослын улмаас амиа алдсан тухай бид өмнө нь мэдээлж байсан билээ.

Аврах албаныхан нас барсан зорчигчидыг уснаас гаргаж хэн болохыг нь тогтоож эхэлсэн юм. Харин Зэвсэгт хүчний ерөнхий командлагч, маршал Хади Тчахжанто: Бид одоогоор юуны түрүүнд хар хайрцагуудыг гаргаж авахаар ажиллаж байна. Цаашлаад тус нисэх онгоцны их биеийг Явагийн тэнгисийн ёроолоос татаж гаргахаар төлөвлөж байгаа хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд мэдээлсэн байна.

Тэрээр үргэлжлүүлэн “Нисэх онгоцны их биеийг татаж гаргахад зайлшгүй шаардлагатай хүнд техникүүдийг олгох зөвшөөрлийг бид Эрчим хүч, ашигт малтмалын яамнаас авсан” гэжээ. Түүний хэлснээр, “нисэх онгоцны жин ойролцоогоор 80-100 тонн болох юм байна”.  

Индонезийн агаарын тээврийн “Lion Air” компанийн “Boeing 737 Max” нисэх онгоц өнгөрсөн долоо хоногийн баасан гарагийн өглөө Жакарта хотоос Суматра арлын чиглэлд нислэг үйлдэж байхдаа Ява арлын баруун эрэгт осолдож сүйрсэн юм. Тус онгоцны хоёр нисгэгч болон багийн зургаан гишүүнийг оролцуулаад нийт 181 хүн зорчиж явсан бөгөөд бүгд амиа алдсан юм.

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

эх сурвалж: tass.com

 

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх