etoim.mn
photos/E391B302-B073-4710-8FDC-86DB172D3C54_w1023_r1_s.jpg

Өнгөрсөн  лхагва гарагт Сирийн засгийн газрын харьяа “Аль-Ватан” сонинд хойд нутгийн Ракка мужаас саяхан олдсон бөөнөөр нь оршуулсан булшнаас 1500 гаруй хүний цогцос олсон тухай мэдээлжээ. Өмнө нь   Ракка муж нь “Лалын улс”-ын нийслэл байсан юм байна. 

Түүнчлэн мнэлгийн ажилтнуудын мэдээлснээр бөөнөөрөө олдсон тэдгээр цогцнууд  АНУ тэргүүтэй эвслээс Ракка мужид өгсөн агаарын цохилтын улмаас амь үрэгдсэн хүмүүс байсныг олж тогтоосон” хэмээн тус сонин  нэмж тэмдэглэсэн байна. 

Өнгөрөгч оны 12дугаар сард АНУ тэргүүтэй эвслийн дэмждэг Сирийн Ардчилсан хүчин Лалын улсын нийслэл байсан Ракка хотыг эзлэн авч байсан юм. Улмаар Иракийн хүчнийхний Лалын улсын босогчдын эсрэг дайн дуусгавар болсон түүхтэй. “Аль-Ватан” сонины мэдээлснээр тэрхүү эвслийн агаарын цохилтын улмаас мужийн нийслэл Ракка хотын 85 хувь нь сүйдсэн гэжээ. 

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа 

эх сурвалж:www.bbcworld.com

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх