Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/523f11_patel_statute_x974.jpg

Өнөөдөр буюу Лхагва гарагт Энэтхэгт дэлхийн хамгийн өндөр хөшөө нээлтээ хийж байна. Хөшөөний эзэн нь тус улсыг Британий колоничлолоос гаргахаар тэмцэгчдийн нэг Сардар Валлабхай Пател юм.

Энэтхэгийн баруун бүсийн Гужарат мужид босож байгаа энэ хөшөөний нээлтэнд ерөнхий сайд Нардендра Моди оролцоно. Өнөөдөр Пателийн мэндэлсний 143 жилийн ой тохиож байгаа юм.

182 метр өндөртэй хөшөө нь суурийн хамт 240 метр хүрэх бөгөөд “Эв Нэгдлийн Хөшөө” гэсэн нэртэй. Хятадын 128 метр өндөр Буддагаас дэлхийн хамгийн өндөр хөшөөний титмийг булааж байгаа юм. Харьцуулбал шинэ хөшөө нь Нью Йорк дахь Эрх чөлөөний хөшөөнөөс хоёр дахин өндөр.

Зарим түүхий эдийг нь Хятадаас авч ашигласан уг хөшөөнд 18,000 тонн ган, 1,700 тонн хүрэл оржээ.

 

Пател нь хуульчаас улс төрч болж, Энэтхэгийн анхны ерөнхий сайд Махатма Гандитай ойр ажиллаж байсан хүн. Тусгаар тогтносны дараа тэр Энэтхэгийн анхны шадар сайд, дотоод хэргийн сайд болж хатуу гараар 565 орчим том, жижиг мужуудыг нэг улсын дээвэр дор оруулсан гэдэг.

Нарендра Моди уг төслийг Гужарат мужийн засаг захиргааны тэргүүн байхдаа 2013 оны аравдугаар сарын 31-нд эхлүүлж байсан.

Хөшөөнд нийт $430 саяыг зарцуулсан байна. Ихэнх зардлыг улсын төсвөөс, төрийн өмчит компаниудаас гаргасан гэдэг. Төслийн явцад татвар төлөгчдийн мөнгийг дэмий зүйлд зарцууллаа гэсэн шүүмжлэл тасраагүй.

Мөн нутгийн иргэдийн газрыг булаасан, байгаль орчны тэнцвэрийг алдагдуулсан зэрэг олон шүүмж дагуулсан ч өнөөдөр ийнхүү нээлтээ хийж байгаа юм.

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх