Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/olloo_mn_1540975817_hugjim.jpg

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас 2018 онд улсын санд худалдан авах хөгжмийн том хэлбэрийн шилдэг бүтээлүүдийг тодруулах үйл ажиллагааг Монголын Хөгжмийн Зохиолчдын Холбоотой хамтран  зохион байгууллаа.

Засгийн газрын тогтоолоор батлагдсан “Хөгжмийн том хэлбэрийн шилдэг бүтээлийг улсын санд худалдан авах журам”-ын  хүрээнд зохион байгуулсан энэхүү шалгаруулалтад нийт 12 бүтээл ирсэнээс БСШУС-ын сайдын тушаалаар байгуулагдсан “Хөгжмийн том хэлбэрийн шилдэг бүтээлийг шинжлэн үзэж, улсын санд худалдан авах талаар дүгнэлт гаргах үүрэг бүхий орон тооны бус мэргэжлийн зөвлөл”-ийн гишүүд нэг бүрчлэн үнэлгээ дүгнэлт өгч  дараах 5 бүтээлийг улсын санд худалдан авахаар шийдвэрлэсэн байна. Үүнд:  

  • Н.Жанцанноров - “Ятгын концерт №2”
  • Ш.Өлзийбаяр  -  “Чингисийн хүүхдүүд киноны хөгжим”     
  • Цэн.Эрдэнэбат -  “Ятгын II концерт”
  • Б.Ганхуяг  -         “Байтаг богд” магтуу
  • Ж.Энхбаяр    -      “Рапсодия"

Соёл, урлагийн газрын Урлаг, уран бүтээлийн хэлтсийн дарга Г.Батхуяг болон Хөгжмийн том хэлбэрийн шилдэг бүтээлийг шинжлэн үзэж, улсын санд худалдан авах талаар дүгнэлт гаргах үүрэг бүхий орон тооны бус мэргэжлийн зөвлөлийн гишүүдийн төлөөлөл өчигдөр/10.30/ УДБЭТ-т зохион байгуулагдсан "Алтан намар"-2018 хөгжмийн наадмын гала тоглолтын үеэр шилдэг бүтээл туурвисан хөгжмийн зохиолчдод батламжийг гардуулжээ.

Мөн цаашид Соёл урлагийн газраас 2018 онд “Улсын санд худалдан авсан хөгжмийн шилдэг бүтээл"-ийн шүүмж хэлэлцүүлэг зохион байгуулах, бүтээлүүдээр цомог /CD/ гаргаж олон нийтийн хүртээл болгох, бүтээлийг мэргэжлийн урлагийн байгууллагуудын урын санд ашиглах боломжийг нэмэгдүүлэх зэрэг олон талт ажлыг зохион байгуулахаар төлөвлөсөн байна. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх