Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/2jue6.jpg

Өнгөрсөн ням гарагт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн гэргий Меланиатайгаа Цагаан Ордонд“Halleween”-ны баярыг цомхон хүрээнд тэмдэглэжээ.

Хэдиййгээр энэхүү  сүнсний баярыг 10-р сарын 31-ний өдөр тэмдэглэдэг ч Засгийн газрын тэргүүн Цагаан ордонд энэ сарын 28-нд тусгай хүлээн авалт хийж баяраа тэмдэглэсэн байна.

Энэ өдөр Ерөнхийлөгч Дональд Трамп гэргийн хамтаар Цагаан ордонд уригдан ирсэн бяцхан зочдыг өөрсдийн биеэр угтаж, тэдэнд зориулсан амттан өгсөн бөгөөд хүүхдүүдийн гэлтгүй томчуудын сэтгэлд нийцэхүйц бяцхан хүлээн авалтыг хийжээ.

Сүнсний баярыг тохиолдуулан АНУ-ын тэргүүн хатагтай өөрийн гэр болох Цагаан ордныг  улбар шар өнгөөр чимэглэж, хаа сайгүй хулуу байрлуулан чимэглэсэн байжээ.

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

эх сурвалж:www.globalnews.com

 

 

 

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх