etoim.mn
photos/a1619b4e4ae418d654cdbfb9a33050d3a1da9028.jpg

Мэргэжлийн сүмогийн дээд зиндааны бөх Таканоива А.Баасандорж өнгөрсөн жил ёкозүна Харүмафүжид зодуулсан гэмтсэн билээ. Гэмтлийн улмаас хэд хэдэн тэмцээнд оролцолгүй, зиндаа буугаад байсан тэрбээр Харүмафүжигээс 24130000 иен нэхэмжлэн, Токиогийн Иргэний шүүхэд гомдол гаргаад байсан юм. Гэвч тэрээр нэхэмжлэлээ татан авсан байна. 

Таканоива “Энэ нэхэмжлэлээс болоод Монголд маш их шүүмжлүүлсэн тул татаж авахаар шийдсэн. Гэр бүлийнхэн маань ч их доромжлууллаа. Монголд байгаа гэрийнхэн маань “Тэсэхээ байлаа. Гомдлоо буцааж ав” гэж хүртэл хэлсэн. Би эцсээ хүртэл явах бодолтой байсан ч гэр бүлээ ийм байдалд оруулж чадахгүй. Цаашдаа нэхэмжлэл гаргахгүй, эмчилгээний зардлаа ч өөрөө төлнө. Монголчууддаа намайг болон манай гэр бүлийнхнийг ойлгож, зөвөөр хандана хэмээн найдаж байна” гэж сэтгүүлчдэд тайлбарлажээ.  

Таалагдахгүй байна

2
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

teneg

[202.126.89.198]

2018-10-31 16:50:41

muu nobsh uxeesee nutag negtnee yadag gelee uudloxgui ee chi